УЛААНБААТАР МАРАФОНД ТҮРҮҮЛСЭН ТАМИРЧНААС ДОПИНГ ИЛЭРЧЭЭ

Admin
1 цагийн өмнө

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Кенийн тамирчин Серой Андерсон Сайтотигоос допингийн төрлийн бодис илэрчээ. Тухайн тамирчнаас энэ оны тавдугаар сарын 23-ны өдөр түрүүлсэн даруйд нь шинжилгээ авсан бөгөөд хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр Триметазидин илэрсэн байна. Дэлхийн допингийн эсрэг агентлаг триметазидин бодисыг хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамааруулдаг бөгөөд тэмцээний болон тэмцээний дараах үед хэрэглэхийг хориглосон бодис аж. Кенийн тамирчин Серой Андерсон Сайтоти нь “Улаанбаатар марафон”-д өмнө нь гурван удаа түрүүлж байсан амжилттай. Энэ жилийн тухайд тэрээр 42 км замыг 02:17.38 цаг гүйсэн амжилтаар түрүүлсэн юм. Өдгөө 33 настай тэрээр Улаанбаатар марафоноос гадна Венец, Кучинг, Чунчин, Хонконгийн марафонд түрүүлж байжээ. Шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасныг илэрхийлэхгүй бөгөөд тухайн тамирчин тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх, үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрх нь нээлттэй гэдгийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын мэдэгдэлд дурджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОЛГАРЫГ ХОЖИЖ, МОНГОЛЫН ОХИД 189 БАГААС ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ ЭРЭМБЛЭГДЛЭ… 49 минутын өмнө
УЛААНБААТАР МАРАФОНД ТҮРҮҮЛСЭН ТАМИРЧНААС ДОПИНГ ИЛЭРЧЭЭ 1 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТЫН МЭДЭЭЛЭЛ ИРГЭН БҮРД НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙ… 1 цагийн өмнө
МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД “MEDICAL HEALTH TECHNOLOGY 2026” ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДС… 1 цагийн өмнө
БАЯНХОШУУ “ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 19 цагийн өмнө
ПУТИН: УКРАИНД ЯВУУЛЖ БУЙ АЖИЛЛАГААГ ОРОСЫН АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГААГ С… 19 цагийн өмнө
АЙЧИ НАГОЯ 2026: БОКСЧИН О.ЕСҮГЭН ЭХНИЙ ЯЛАЛТАА БАЙГУУЛАВ 20 цагийн өмнө
ТӨВ ТАЛБАЙД ХООЛНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ 20 цагийн өмнө
ШЕЗ-ИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА 20 цагийн өмнө
НҮБ-ЫН ЧУУЛГАНЫ ҮЕЭР 51 ОРОН ОХУ-ЫГ УКРАИНЫ ЭСРЭГ ТҮРЭМГИЙЛЛЭЭ ЗОГСООХ… 22 цагийн өмнө
4 ЖИЛ ГАЦСАН ХУД-ИЙН 960 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ Э… 22 цагийн өмнө
ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛД ЗОРИУЛАХ 158 ТЭРБУМ ИЕН… 22 цагийн өмнө
ФРАНЦЫН ШИГШЭЭГ БУУЛГАН АВЧ ТҮҮХЭН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА 23 цагийн өмнө
ШИНЭ УРГАЦЫН НОГОО 152 ЦЭГТ ХУДАЛДААЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОР ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫГ ИРЭХ САРЫН 30-НД НЭЭНЭ 23 цагийн өмнө
“СТАРЛИНК” ИНТЕРНЭТИЙН ТӨХӨӨРӨМЖТЭЙ ЭМНЭЛГИЙН АВТОМАШИН ОЛГОЛОО Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
"СЭЛБЭ УХААЛАГ ХОТ”-ЫН БАРИЛГУУД ЭНЭ ОНД ХАЛААЛТАА АВНА Өчигдөр
БНСУ-ЫН ХВАСОН ХОТ НАЛАЙХ ДҮҮРЭГТЭЙ ОЛОН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮ… Өчигдөр
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ“ ТӨХК ЗҮТГҮҮР, ВАГОНЫ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛНЭ Өчигдөр