ПУТИН: УКРАИНД ЯВУУЛЖ БУЙ АЖИЛЛАГААГ ОРОСЫН АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГААГ СОНГУУЛИЙН ӨНДӨР ИРЦ ХАРУУЛЛАА

Admin
1 цагийн өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан парламентын сонгуулийн ирц өндөр байсан нь Оросын ард түмэн Украинд явуулж буй ажиллагаа болон үндэсний аюулгүй байдлаа хамгаалах засгийн газрынх нь хүчин чармайлтыг дэмжиж байгаагийн илрэл гэж үзэж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлжээ. Есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд санал хураалт нь болсон энэ удаагийн сонгуулийг Путин тав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайныг тавьсан зорилгодоо хүртэл үргэлжлүүлэхэд олон нийтийн дэмжлэг ямар байгааг харуулах үйл явдал гэж үзэж байв. Даваа гарагт гарсан урьдчилсан дүнгээс дайныг эсэргүүцэгч нэр дэвшигчдийг оролцуулаагүй, хатуу хяналтын дор болж өнгөрсөн энэ сонгуульд Путинийг дэмжигч “Нэгдсэн Орос” нам парламентын доод танхимд үнэмлэхүй олонхын байр сууриа хадгалж үлдсэн нь тодорхой болсон.Оросын сонгуулийн төв хорооноос сонгуулийн ирцийг 59.3 хувь гэж мэдээлсэн бөгөөд ТАСС агентлаг үүнийг Төрийн Думын сүүлийн үеийн ихэнх сонгуулиудын ирцээс өндөр гэж дүгнэсэн байна. Лхагва гарагт сонгуулийн үр дүнгийн талаар анх удаа байр суурь илэрхийлэхдээ Путин “Санал хураалтад оролцсон хүмүүсийн тоо ийм өндөр, бүр дээд амжилт тогтоохуйц хэмжээнд байсан нь Оросын ард түмэн улс орныхоо аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бидний үйл ажиллагааг дэмжиж байгаагийн илрэл юм” гэж мэдэгджээ. Тэр бас фронт дээр байлдаж буй цэргүүддээ хандаж хэлэхдээ “Энэхүү санал хураалт бол та бүхний дэмжлэгийн илрэл юм. Ард түмэн та нарт итгэж, бидний ялалтад итгэж, та бүхний зориг зүрх, баатарлаг үйлсэд итгэж байна” гэсэн юм. Урьдчилсан дүнгээр “Нэгдсэн Орос” нам нийт саналын 57 гаруй хувийг авснаар Думын 450 суудлын 355-ыг буюу бараг 80 хувийг эзлэхээр байгаа нь түүхэн дээд үзүүлэлт болох төлөвтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БАЯНХОШУУ “ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 1 цагийн өмнө
ПУТИН: УКРАИНД ЯВУУЛЖ БУЙ АЖИЛЛАГААГ ОРОСЫН АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГААГ С… 1 цагийн өмнө
АЙЧИ НАГОЯ 2026: БОКСЧИН О.ЕСҮГЭН ЭХНИЙ ЯЛАЛТАА БАЙГУУЛАВ 1 цагийн өмнө
ТӨВ ТАЛБАЙД ХООЛНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ 1 цагийн өмнө
ШЕЗ-ИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА 2 цагийн өмнө
НҮБ-ЫН ЧУУЛГАНЫ ҮЕЭР 51 ОРОН ОХУ-ЫГ УКРАИНЫ ЭСРЭГ ТҮРЭМГИЙЛЛЭЭ ЗОГСООХ… 3 цагийн өмнө
4 ЖИЛ ГАЦСАН ХУД-ИЙН 960 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ Э… 3 цагийн өмнө
ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛД ЗОРИУЛАХ 158 ТЭРБУМ ИЕН… 4 цагийн өмнө
ФРАНЦЫН ШИГШЭЭГ БУУЛГАН АВЧ ТҮҮХЭН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА 5 цагийн өмнө
ШИНЭ УРГАЦЫН НОГОО 152 ЦЭГТ ХУДАЛДААЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОР ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫГ ИРЭХ САРЫН 30-НД НЭЭНЭ 5 цагийн өмнө
“СТАРЛИНК” ИНТЕРНЭТИЙН ТӨХӨӨРӨМЖТЭЙ ЭМНЭЛГИЙН АВТОМАШИН ОЛГОЛОО 5 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА 5 цагийн өмнө
"СЭЛБЭ УХААЛАГ ХОТ”-ЫН БАРИЛГУУД ЭНЭ ОНД ХАЛААЛТАА АВНА Өчигдөр
БНСУ-ЫН ХВАСОН ХОТ НАЛАЙХ ДҮҮРЭГТЭЙ ОЛОН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮ… Өчигдөр
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ“ ТӨХК ЗҮТГҮҮР, ВАГОНЫ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛНЭ Өчигдөр
ШАХМАЛ ТҮЛШ ХҮРГЭЖ ӨГӨӨД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ЗУРГИЙГ НЬ АВЧ АШИГЛАЖ БАЙ… Өчигдөр
ӨВӨР МОНГОЛЫН XIV ДЭХ УДААГИЙН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ БОЛЛОО Өчигдөр
ХОТЫН АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ НИТХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ Өчигдөр
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР “ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ"-ӨӨР АЖИЛЛАНА Өчигдөр