Төвийн зургаан дүүргийн 0-18 насныханд сүрьеэгийн шинжилгээг үнэ төлбөргүй хийх боломжтой болжээ


Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-тэй хамтран 2020-2021 оны хооронд “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” төслийн эхний шатыг KОИКА-ийн иргэний нийгмийн хамтын ажиллагааны төслийн санхүүжилттэйгээр амжилттай хэрэгжүүлсэн. Тэгвэл уг төслийг 2022-2023 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж, дөрөв дүгээр сарын 11-ээс хэрэгжиж эхэлсэн билээ. Сүрьеэгийн оношилгоонд дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх бэлтгэл ажлууд бүрэн хангагдсан бөгөөд өнөөдөр “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах" төсөл нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон бусад албаныхан оролцлоо. 

Төслийн  хүрээнд энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлэн сүрьеэгийн далд халдварын оношилгоог сайжруулах зорилгоор ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний лавлагаа лабораторийг түшиглэсэн интерферон-гамма (IGRA) тодорхойлох шинжилгээг үндэсний төвийн түвшинд анх удаагаа нэвтрүүлж эхэлжээ.

Ингэснээр Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний хавьтал 0-18 насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох өндөр өртөгтэй шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийх боломжтой болж байна. Шинжилгээ нэвтэрснээр тухайн насны бүлэгт хамаарах хүүхдүүд сүрьеэгийн халдварт өртсөн эсэхийг тодорхойлох, халдвар авсан тохиолдлыг сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хамруулах юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29