Чихрийн шижин болон хавдрын 16 төрлийн эмийг үнэгүй олгоно


Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед  хэрэглэгдэх 16 төрлийн эмийг өнөөдрөөс эхлээд үнэ төлбөргүй олгох нөхцөл бүрдлээ.

Эдгээр 16 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан юм. Эхний татан авалтаар 485,331 хайрцаг эм ирсэн бөгөөд цаашид хүн амын хэрэгцээ шаардлагыг үндэслэн эмийн тоо, төрлийг нэмэгдүүлж, улс орон даяар бүх эмийн сангаар олгох бэлтгэлийг хангаж байна.
Дээрх эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь  хариуцаж олгох бөгөөд иргэд зөвхөн ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлсөн байх ёстой юм.

Халдварт бус өвчлөл болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн 7 хоногт ЭМЯ-ны дэргэдэх хүний эмийн зөвлөл хуралдаж, "Новартис аксес" хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай байгаа эмийн жагсаалтад орсон олон улсын нэр хүндтэй компаний 16 төрлийн эмийг Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэснээр ийнхүү ажил хэрэг болж байна.  

Эмийн хүртээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Новартис компани нь Швейцарын холбооны улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн өндөр чанартай эм үйлдвэрлэгч байгууллага юм. Өдгөө Африк, Ази, зүүн Европ, Латин Америкийн улс орон руу экспорт хийж, өвчиндөө шаналж яваа олон мянган даатгуулагч-иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж ажилладаг аж.Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын эмийн бүртгэлд шинээр нэмэгдсэн 16 эмийн жагсаалттай дараах линкээр орж танилцаарай. https://emd.gov.mn/news/187


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 9 цагийн өмнө
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 9 цагийн өмнө
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 10 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 10 цагийн өмнө
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 10 цагийн өмнө
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 11 цагийн өмнө
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА Өчигдөр
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО Өчигдөр
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ Өчигдөр
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТОХИРГООГ ХИЙЖ, ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛА… Өчигдөр
ПАРЛАМЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬД ХАРШЛАХГҮЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙ… Өчигдөр
ТУРКМЕНИСТАН УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧ, ХАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛ… Өчигдөр
ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 67.22 ХУВЬТАЙ ҮРГЭЛ… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ Х… Өчигдөр
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 30 ХОНОГ ЗОГСООНО 2026/09/29
ОУ-ЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ 2026/09/29