Тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тусламж татвараас чөлөөлөгдөнө


Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог журамтай. Тэгвэл энэхүү тэтгэмжийн орлого нь татвараас чөлөөлөгддөг байна. 

Жишээ нь: иргэн Амар нь өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчид олгодог 36 сарын сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 26,940,400 төгрөг авсан, уг тусламжийг түүний ажиллаж байсан байгууллага болох “Д” ТӨХК-аас олгохдоо хүн амын орлогын албан татвар 10 хувь буюу 2,694,040 төгрөгийг суутган авсан байна.

Иргэн Амар үүнийг эс зөвшөөрч, “Д” ТӨХК-д холбогдуулан, “нэг удаагийн буцалтгүй тусламжаас татварт суутган авсан 2,694,040 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  “Д” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “… Амарт  олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж нь татвар ногдох орлогод хамаарах бөгөөд уг татварыг суутган авч, татварын албаны дансанд тушаасан тул Амарын  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргав.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд, хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа нэг удаагийн буцалтгүй тусламжийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан тул шүүхээс иргэн Амарын өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үндэслэлээр авч байгаа нэг удаагийн буцалтгүй тусламж нь татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Амарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Д” ТӨХК-ийн нэг удаагийн буцалтгүй тусламжаас татвар суутган авсан үйлдлийг үндэслэлгүй гэж дүгнэн, “Д” ТӨХК-аас 2,694,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Амарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 6 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 6 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 6 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 6 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 6 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06