Иргэдийн 49.9 хувь нь санхүүгийн байдал муудсан гэж үзэв


“Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны энэ оны гуравдугаар улирлын буюу шинэ тайлангаас үзэхэд Өрхийн санхүүгийн байдал муудсан байна. “NRCC” болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс эрхлэн явуулдаг тус судалгаанд энэ удаад  Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 1000 гаруй иргэдийг хамруулсан аж.

Тэгвэл судалгаанд оролцсон иргэдийн 49.9 хувь нь санхүүгийн байдал муудсан гэж хариулжээ. Энэ нь өмнөх улирлаас 13.5, жилийн өмнөхөөс 2.2 пунктээр өндөр байна. Иргэдийн 12.9 хувь нь орлого 50 хувиас илүү буурсан гэж хариулжээ. Өрхийн санхүүгийн байдлын индекс орлогын энэ өөрчлөлтийг харуулж байна. Энэ улиралд санхүүгийн байдлын индекс эрс буурч 49.3 болжээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 60.5 хувь нь өнгөрсөн долоо хоногт ядаж нэг цаг ажилласан эсвэл тогтмол ажилтай байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2021 оны мөн үеэс 1  пунктээр өсжээ.

Судалгаанд оролцсон хэрэглэгчдийн 55.5 хувь нь ам.долларын ханш ирэх зургаан сарын хугацаанд өснө гэсэн хүлээлттэй байна. Энэ нь өмнөх улирлаас 1.6 пунктээр буурсан дүн юм. Хэрэглэгчид ам.долларын ханш дунджаар 3419 төгрөг болно гэж хүлээж байна. Энэ нь өнөөгийн ханш болох 3257 төгрөгөөс 162 төгрөгөөр өндөр дүн. Ханшийн  талаарх тодорхой бус байдал өнгөрсөн улирлаас эрс нэмэгджээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 6 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 6 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 6 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 6 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 6 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06