АШТ-д зодоглож буй 9 боксчин медалийн болзол хангаад байна


Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах сонирхогчдын боксын тэмцээн эдгээр өдрүүдэд Иорданы Амман хотод зохион байгуулагдаж байна. Тэгвэл энэ удаагийн тивийн аваргад манай ширэн бээлийтнүүд амжилт дүүрэн оролцож байна. 

Одоогоор манай 9 эмэгтэй 63 кг-ын жинд Уранбилэгийн Шинэцэцэг хүрэл медалийн төлөө Тайваний тамирчин Чен вен Суг, 54 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн Филиппиний Марсиал Дела Торрег, 52 кг-д ОУХМ Л.Алтанцэцэг Узбекстаны тамирчин Казакова, 60 кг-ийн жинд Төгсжаргалын Номин-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Казакстаны тамирчин Ази тивийн хошой аварга  Волоссенког ялж, 19 насандаа тивийн медальтан боллоо. Түүний хувьд энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа манай багийн хамгийн залуу тамирчин юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд залуу тамирчин Б.Жанаргүль хүрэл медалийн төлөө Япон улсын тамирчинтай тулалдаж хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ. 

Харин эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах БНСУ-ын тамирчныг хүрэл медалийн төлөө ялсан бол 57 кг-ын жинд Гантөмөрийн Лундаа Тайваний тамирчин Чен Вей Лийг, 60 кг-ын жинд Баярхүүгийн Буяндалай Ираны тамирчныг тус тус ялж, хүрэл медалийн болзол биелүүлээд байна. Ази тивийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Баатарсүхийн Чинзориг Палестины тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдах байсан ч өрсөлдөгч тамирчин тулалдах боломжгүй болж, Б.Чинзориг медалийн болзол биелүүлээд байгаа юм. Ингэснээр манай тамирчид цаашид медалийн өнгөө хувиргах тулаанд оролцох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗУУХ, ПИЙШИНГ ТҮЛШЭЭР ХЭТ ДҮҮРГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
АСГАТАД 2.6 КМ ЗАМ ТАВЬСНААР ХАЙГУУЛ ЭХЭЛЖ, ОРДЫН ҮНЭ ЦЭНЭ ӨСЛӨӨ 1 цагийн өмнө
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЭРДЭНЭСҮХЭД 4.6 ЖИЛ… 1 цагийн өмнө
Н.УЧРАЛ АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИДТАЙ У… 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН ЦОГЦ… 3 цагийн өмнө
ТАЙЛАНД ҮЕРИЙН УЛМААС ДАВАА, МЯГМАР ГАРИГИЙГ БҮХ НИЙТИЙН АМРАЛТ БОЛГОВ 3 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 1000 МОД ТАРИЛАА 5 цагийн өмнө
МОНГОЛЫН ШАТАРЧИД 17 ОНООТОЙГООР ДЭЛХИЙН ТОП-10-Т БАГТЛАА 5 цагийн өмнө
"ОХУ, БНХАУ-ААС БЕНЗИН АЧСАН ВАГОН ИРЖ ЯВАА ТУЛ БОРЛУУЛАЛТ ХЭВИЙН БОЛН… 2026/09/25
УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 23-52 ХУВЬТАЙ БАЙНА 2026/09/25
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/09/25
С.БЯМБАЦОГТ: 13 ЦАГ БОЛСОН БАЙНА. ЧУУЛГАН ЗАВСАРЛАХГҮЙ. АРД ИРГЭД АЖЛА… 2026/09/25
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГ… 2026/09/25
“МАЛЧДЫН ЗАЛГАМЖ ХАЛАА: АСУУДАЛ, ШИЙДЭЛ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ 2026/09/25
БОЛГАРЫГ ХОЖИЖ, МОНГОЛЫН ОХИД 189 БАГААС ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ ЭРЭМБЛЭГДЛЭ… 2026/09/25
УЛААНБААТАР МАРАФОНД ТҮРҮҮЛСЭН ТАМИРЧНААС ДОПИНГ ИЛЭРЧЭЭ 2026/09/25
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТЫН МЭДЭЭЛЭЛ ИРГЭН БҮРД НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙ… 2026/09/25
МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД “MEDICAL HEALTH TECHNOLOGY 2026” ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДС… 2026/09/25
БАЯНХОШУУ “ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/09/24
ПУТИН: УКРАИНД ЯВУУЛЖ БУЙ АЖИЛЛАГААГ ОРОСЫН АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГААГ С… 2026/09/24