П.Анужин:Төрж буй эмэгтэй хүнд төрөх тасгийн тав тух хамгийн чухал байдаг


Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигтээ Эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилтод  амаржих газруудад их засвар, өргөтгөл хийж эх хүүхдэд тав тухтай орчин бүрдүүлэх тухай тусгасан.  Энэхүү зорилтын хүрээнд 2021-2022 онуудад энэ салбарт хөрөнгө оруулалтууд хийгдээд байна.  
Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-д шинээр ашиглалтад орж буй олон улсын жишигт нийцсэн төрөх тасгийн засварын нөхцөл байдал, үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ гишүүн, НББХ-ны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болон бусад албаныхан очиж танилцлаа.

 
ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Энэхүү төрөх тасагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засвар шинэчлэлт хийгдсэнээр Монгол Улсын хамгийн том эх хүүхдийн эмнэлэг олон улсын улсын жишигт нийцсэн төрөх тасагтай болж байгаа юм. Ерөнхий сайд биечлэн энэхүү засварын хөрөнө оруулалтыг шийдвэрлэж өгөхөд дэмжлэг үзүүлсэн.  Уг тасгийн их засвар, шинэчлэлтийн ажил энэ оны 04 дүгээр сараас хийгдэж эхэлсэн. ЭХЭМҮТ баригдсанаас хойших 35  жилийн хугацаанд уг тасагт нэг ч засвар, үйлчилгээ ороогүй байсан бөгөөд агааржуулалтын систем, дулааны шугам, сангийн сүлжээнд иж бүрэн шинэчлэлт хийж бүх өрөөнд хүчил төрөгчийн шугам оруулж өгсөн. Ингэснээр эх хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар сайжирч, тав тухтай орчинг бүрдүүлж өгсөн. Байгуулагдсан цагаасаа хойш их засварын ажил хийгдэж байгаагүй ЭХЭМҮТ-ийн зарим тасаг нэгж болон Өргөө амаржих газарт 1.2 тэрбум төгрөгийн их засварын ажлууд хийгдэж дууссанаас гадна 23,4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалт хийгдээд байна. Түүнчлэн ЭХЭМҮТ-д таван тасгийн иж бүрэн засвар, барилга шинэчлэлтийн ажил ид дундаа явж байна. Үүний үр дүнд хүүхдийн мэс заслын иж бүрэн автомат, бүрэн тоноглогдсон, олон улсын жишигт нийцэх тасгуудтай болох юм. Энэ жилийн хувьд ЭМЯ-аас улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулаад байна.” гэлээ.


Мөн энэ үеэр НББХ-ын дарга П.Анужин хэлэхдээ “Төрж буй эмэгтэй хүнд төрөх тасгийн тав тух хамгийн  чухал байдаг. ЭМЯ, ЭХЭМҮТ-ээс маш том ажлыг амжуулжээ. Үнэхээр хэрэгтэй ажил болсон байна. ЭХЭМҮТ-д төрөх ээжүүд гэр бүлийнхэнтэйгээ нэг өрөөнд хамт байж болохоос гадна, өрөө бүхэн стандартын ор, аавын буйдан, хүчил төрөгчийн шугам, дотуур холбоо, ариун цэврийн өрөө, тусгай  шүршүүртэй гээд төрөх ээжүүд, тэдний гэр бүлийнхэнд хамгийн тав тухтай орчинг бүрдүүлж чадсан байна.  Удахгүй улсын хэмжээнд Эх барих салбарын том зөвлөгөөнийг хийхээр ЭМЯ-тай яриж байгаа. Цаашид салбарын бодлого, зөв ажлуудыг маш сайн дэмжиж явна” хэмээлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ үеэр “2021 онд ЭХЭМҮТ-д шаардлагатай засвар, үйлчилгээ хийх хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ ба Засгийн газраас шийдвэрлэж байсан. Энэ хүрээнд өнөөдөр ЭХЭМҮТ-д олон улсын стандартад нийцсэн төрөх өрөөтэй болж байна. Шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг үргэлжлүүлэн хийхэд гишүүд дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамны зүгээс таван төрөх эмнэлгүүдэд засвар, үйлчилгээний ажлыг эхлүүлээд явж байгаа бөгөөд ирэх жилээс эдгээр төрөх эмнэлгүүд олон улсын стандартад нийцсэн өрөөтэй болно” гэдгийг онцоллоо.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа мөн энэ үеэр “ЭХЭМҮТ нь зургаан сарын хугацаанд засвар хийж, олон улсын жишигт нийцсэн  төрөх өрөөтэй боллоо. Өмнө нь нэг өрөөнд 2-3 эх төрдөг, ар гэрээсээ тусгаарлагддаг байсан бол өнөөдөр нэг өрөөнд нэг эх төрөх зориулалтаар буюу 18 өрөөнд бүрэн засвар хийж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Өрөөний сантехник, холбоо, дохиолол, дулааны шугамнаас эхлээд бүх зүйлийг орчин үеийн техник, технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. Мөн VIP хоёр өрөөг гаргаж, эхчүүд хүсвэл гэр бүлийнхээ хүнтэйгээ төрөх үйл явцад хамт байх боломжтой болсон. Эхний ээлжинд VIP өрөөний төлбөрийг 60 мянган төгрөг байх тооцоолол гарсан. Ташрамд бидний ажлыг дэмжиж ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлье.” хэмээлээ.

 
ЭМЯ-аас улсын хэмжээнд төрөх эмнэлгүүдийг оношилгооны тоног төхөөрөмж болох ургийн монитор, нярайн монитор, ЭХО аппаратаар, нярайн дулаацуулах ширээ, кесераво хагалгааны иж бүрдэл, ургийн доплер, тариурын автомат шахуурга, нярайн инкубатор, 30 ширхэг Нярайн сэхээн амьдруулах ширээ, 60 ширхэг Нярайн хяналтын монитороор хангаад байна.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
145 АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ 7 цагийн өмнө
МОРИНЫ СЭРВЭЭНИЙ ӨНДӨР ХЭМЖИХ ШИНЭ ТӨХӨӨРӨМЖИЙГ “ПАРТИЗАН“-Ы НААДМААР … 8 цагийн өмнө
НААДМЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ 8 цагийн өмнө
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛЫГ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ 8 цагийн өмнө
О.САРАНЧУЛУУН: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН АЖИЛЛУУЛСАН ЖДҮ-ИЙГ 5 ЖИЛ НД… 10 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ 10 цагийн өмнө
НИЙСЛЭЛ РҮҮ ОРЖ ИРДЭГ БАТАЛГААТ БУС БУЮУ ХУЛГАЙН 21 ЗАМД ХӨДӨЛГӨӨНТ ЭР… Өчигдөр
ХҮН АМЫН НЯГТАРШИЛ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨГӨӨР ГАМШГИЙН ЭРСДЭ… Өчигдөр
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ДАРАА ВЕНЕСУЭЛИЙН ТЭНГЭР УЛААН ӨНГӨӨР БУДАГДЖЭЭ Өчигдөр
"БАЙГАЛЬ НУУРЫН ЭГШИГЛЭНТ ТАТАХ ХҮЧ" ХӨГЖМИЙН НААДАМ УЛААНБААТАРТ ЗОХИ… Өчигдөр
12 ШИРХЭГ БААВГАЙН ТАВХАЙГ ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЖЭЭ Өчигдөр
НААДМААР ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЭНЭ САРЫ… Өчигдөр
“PLAYTIME” ХӨГЖМИЙН НААДМЫН ҮЕЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС 24 ЦАГИЙН ХЯ… Өчигдөр
ТАВАН АЙМАГТ БАТАРЕЙ ХУРИМТЛУУР, НАРНЫ СТАНЦ АШИГЛАЛТАД ОРНО Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ГЕОПАРК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Өчигдөр
“МОНГОЛ УЛС, БНСУ ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР” ХИЙГДЛ… 2026/07/01
АНУ ИРАНЫ ЭСРЭГ ТЭНГИСИЙН БҮСЛЭЛТЭЭ БҮРЭН ЦУЦАЛЖЭЭ 2026/07/01
ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨНӨӨДӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭХЭЛЛЭЭ 2026/07/01
ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТЫН ГАЗРЫН 50 МЕТР ХҮРТЭЛХ ТАЛБАЙГ УГААЖ, ӨНГӨ ҮЗЭМЖИЙ… 2026/07/01
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ОНООСОН 2 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ 40 САЯАР ТОР… 2026/07/01