Сэлэнгэ аймгийн хүнсний зах, худалдааны төвүүдээс хугацаа дууссан бүтээгдэхүүнийг устгуулжээ

Admin
Өчигдөр

ШӨХТГ-аас Сэлэнгэ аймгийн хүнсний томоохон зах, худалдааны төвүүдэд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго, хадгалалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж буй эсэхэд энэ сарын 4-ний өдөр хяналт шалгалт хийжээ. 

 ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Т.Мөнгөнцэцэг, Тамгын газрын ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ж.Сүглэгмаа, ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч И. Хоролсүрэн Сэлэнгэ аймаг дахь улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт явуулсан байна. 

Хяналт шалгалтад Олон улсын худалдааны төв, Хай март хүнсний дэлгүүр, Герман, Солонгос хүнсний бөөний дэлгүүрүүдийг хамруулжээ. Ингэхэд, барааны үнийн мэдээллийг ил байршуулаагүй, зарим бараа бүтээгдэхүүний хугацаа дууссан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн бөгөөд бараа бүтээгдэхүүний үнийг худалдагчаар бичүүлэн ил байршуулж, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг лангуун дээрээс татуулж зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллажээ. 

Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгололтод тавигдах шаардлага MNS 6648:2016 стандартын шаардлагыг хангаж ажиллах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгчээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОГДХАН УУЛАНД 14 ХОНОГ АЛХАХ, СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙ… 1 цагийн өмнө
ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 … 1 цагийн өмнө
“ЗҮРХ МАРТАХГҮЙ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДУНДГОВЬ АЙМАГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, … 1 цагийн өмнө
Ж.БАЯРМАА: 2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ИРГЭНИЙ САР БҮР ТАТВАРТ СУУТГУУЛДА… 1 цагийн өмнө
ТАЙВАНИЙН ҮНДЭСНИЙ ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРҮҮДИЙН НЭГ ЧИНГ… 1 цагийн өмнө
БУЙР НУУРТ ОЛОН УЛСЫН ЗАДГАЙ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО 2 цагийн өмнө
“ТАВАН ШАРЫН ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ НҮХЭН ГАРЦ” ТӨСЛИЙН ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИ… 2 цагийн өмнө
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨ… 18 цагийн өмнө
ШИ ЖИНЬПИН БНАСАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 19 цагийн өмнө
ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧИХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ ЗОРЬЖ БА… 19 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛ… 19 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ӨГӨХ "ХУУЛЬЧ АІ" АППЛИКЕЙШНЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛ… 20 цагийн өмнө
“ОЮУТАН ЦАГДАА“ АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ 20 цагийн өмнө
ГАЗРЫН МАРГААНТАЙ БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООЛОО 21 цагийн өмнө
СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 90% БАЙНА 21 цагийн өмнө
“МААМУУ НААШ ИР” ДУУГ ТӨРИЙН ШАГНАЛД ТОДОРХОЙЛЖЭЭ Өчигдөр
ФИЛИППИНД 7.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, ЦҮНАМИГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ … Өчигдөр
“ТАЛЫН ТҮНШ-2026” ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТЫН ҮЕЭР ХЯТАДЫН ТАЛ РОБОТ ОРОЛЦУУЛ… Өчигдөр
ДАШТ-ИЙГ СУРВАЛЖИЛАХ МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД Өчигдөр