Авто ослын хохирогч болох 12 настай охины гэмтлийн зэргийг хүндэвтэр гэж дүгнэжээ


Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдөр “Ланд круйзер 200” маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн хэрэг гарч, олныг цочирдуулсан. Тухайн машиныг жолоодож явсан Ч.Маралмаа гэгч нь жолооч биш гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас нэгэнт өгөөд байгаа. 

Түүнчлэн уг авто осолын хэргийн олны дургуйцлийг төрүүлж байгаа нэг зүйл бол бетонон хашлагатай хавчигдаж чирэгдсэн охины гэмтлийн зэргийг шүүх шинжилгээний хүрээлэнгээс хөнгөн гэж тогтоосон явдал юм. Тодруулбал, хэргийн талаар ТЦА-наас аравдугаар сарын 19-ний өдөр мэдээлэл хийхдээ Шинжилгээний дүгнэлтээр тухайн 12 настай охины эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан буюу гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Зүүн өвдөг шарх, баруун өвдөг зулгаралт шарх үүссэн нь тогтоогдсон " гэв. Мөн тухайн охинтой хамт явж байсан охины шинжилгээний дүгнэлт гэмтлийн зэрэггүй гэж гарсан хэмээн мэдэгдсэн юм. 

Улмаар олон нийтийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан уг хэрэг Хууль зүй, дотоод хэргийн сайдын сонорт хүрч, дахин шинжээч томилон охины гэмтлийн зэргийг тогтоолгохоор болсон. Улмаар шинжээчийн дүгнэлтээр 12 настай охины гэмтлийн зэрэг хүндэвтэр байна гэх дүгнэлт гарчээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Гэмтлийн улмаас үүссэн шарх нь идээлж, буглаж, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц байгаа учир давтан шинжилгээний дүн хүндэвтэр гэж гарсан гэх мэдээллийг өчигдөр авсан” хэмээн хэвлэлд ярилаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 6 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 6 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 6 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 6 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 6 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06