Гар урлаачдын шилдэг 100 бүтээлийг шалгарууллаа


“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд гар урлаачдын 2000 гаруй бүтээлийг дэлгэсэн үзэсгэлэн болж, шилдэг 100 бүтээлийг шалгаруулж батламж гардууллаа.

Нийслэлийн есөн дүүрэг, Өмнөговь, Хөвсгөл, Орхон, Увс, Завхан, Баянхонгор, Дархан-Уул аймгийн гар урлаачийн 2000 орчим бүтээлээс шилдгийг шалгаруулсан юм. Шалгарсан бүтээлүүд, гар урлаачидтай Соёлын яам болон “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ хамтран ажиллаж, 1-3 жилийн хугацаанд бойжуулан, олон улсын зах зээлд гаргахад хамтарч ажиллана.

Шилдэг бүтээлийн шалгаруулалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гар урлаачдад хандан “Та бүхэн бол улс үндэстнийхээ уламжлалт соёлын өвийг ур, ухаанаараа туурвин, түүхэн соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа хүмүүс билээ. Монгол Улсын Засгийн газар импортоос экспорт руу шилжих бодлогыг барьж байгаа. Энэхүү үзэсгэлэн нь жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид,  гар урлаачдын бүтээлийг олон улсын зах зээлд гаргах гүүр болж байгаа чухал арга хэмжээ болж байна. Цар тахлын үед хамгийн хүнд сорилт, цохилтыг авсан салбар бол жижиг, дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид байсан.  Энэ ч утгаараа эдийн засгаа сэргээх томоохон арга хэмжээ болж байна гэж харж байна” гэлээ.  Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ нь Монгол улсын нийт хөдөлмөрийн зах зээлийн 70 гаруй хувийг, ДНБ-ий 18.3 хувь, нийт экспортын орлогын 2.4 хувийг бүрдүүлдэг эдийн засгийн чухал ач холбогдолтой салбар юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 6 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 6 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 6 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 6 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 6 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06