НСУГ:“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд дүүрэг бүрт зорилтот хөтөлбөрүүд өрнөж байна


"Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас олон талт ажлууд зохион байгуулж байна.

Тухайлбал, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ардын авьяастнуудыг сурталчлах ажлын хүрээнд БГД-ийн иргэдийн дунд Ардын гоцлол дуу, Зохиолын гоцлол дуу, Гоцлол хөгжим, Гоцлол бүжиг, Уран уншлага, Ерөөл магтаал,  Содон үзүүлбэр гэсэн ангиллаар шалгаруулалт явагдаж байна. Тус тэмцээнд шалгарсан оролцогч нарын 2-р шатны шалгаруулалтыг 11-р сарын 13, 14-ны өдрүүдэд зохион байгуулж, нэгдсэн Гала тоглолт 2022 оны 11 дүгээр сарын 26-нд UB паласт зохион байгуулагдахаар төлөвлөн ажиллаж байна. 

Мөн тус дүүрэгт  "Миний нэр" Монгол бичгийн өдөрлөг зохион байгууллаа.

Уг өдөрлөгийн 6-р ангийн сурагчдад багш нэрийг нь үндэсний бичгээр бичиж өгөн дуурайлган бичүүлэхээс гадна бийрэн бичлэгээр бичиж өгсөн нь сурагчдын сонирхлыг ихэд татаж байв. Хөгжүүлэх сургалтын сурагчид “Монгени” цогцолбор сургуулийн бүх багш, ажилчдын нэрийг үндэсний бичгээр бичин бүтээл гаргав.

Түүнчлэн, 141-р сургууль нь ахлах ангийнхны дунд бийрэн бичлэг болон бусад хэлбэрээр өөрийн нэрийг үндэсний бичгээр бичих ажлыг зохион байгууллаа. 

Үүгээр зогсохгүй Нийслэлийн ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн ахлах сургууль байрныхаа 26 анги кабинетыг үндэсний бичгээр хаягжуулав. Улмаар  "Дэвтэр бол сурагчийн толь" аяныг өрнүүлэн сурагчдын дэвтрийг үндэсний бичгээрээ чимж хаягжууллаа.  Сурагчдыг өв уламжлалаа дээдлэн , хайрлан хамгаалах үзэл санааг төлөвшүүлэх үүднээс багш Ц. Мөнхцацрал нь "Уран бийр”-ийн үзэсгэлэн гаргаж сурагчдад танин мэдэх, сурах эрмэлзлэлийн суурийг тавьж секц дугуйланд бүртгэл хийлээ.

Харин Сүхбаатар дүүрэгт Соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа, шинжилгээ хийх, хадгалалт хамгаалалтын нөхцөл байдалд эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, шаардлагатай хэрэглэгдэхүүн, мэдээлэл цуглуулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилгоор соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг зохион байгуулж байна. 

Алслагдсан дүүрэг болох Багахангайд Хангай цогцолбор сургуулийн 1-12 дугаар ангийн 33 бүлгийн 793 хүүхдийн дунд “Урлагийн наадам”-ыг 2022 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 6 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 7 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 7 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 7 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 7 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06