ГДУО технологи нь ухаалаг уул уурхайн АРГА болж улам хөгжсөөр байна

Admin
Өчигдөр

АМГТГ, “БАДРАХ ЭНЕРЖИ” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд “Орд ашиглах гэрээний дагуу уран, түүнийг газар дор уусган олборлолт” (ГДУО) сэдвээрх сургалтыг хоёр өдрийн турш зохион байгуулж байна. 

 Сургалтыг нээж АМГТГ-ын дарга Л. Баярмандал үг хэлэв. Тэрбээр  “Өнөөдрийн энэ сургалт сүүлийн 3 жилийн хугацаанд ГДУО технологийн талаар төр захиргааны байгууллагын мэргэжилтнүүдэд зориулсан 2 дахь удаагийн сургалт болж байгааг онцлон хэлэх нь зүйтэй. 

Энэхүү аргыг анх удаа 1963-1965 онд UTAH International/Pathfinder компани АНУ-ын Wyoming-ийн Shirley Basin-ийн ураны ордод ашиглаж байсан гэдэг. 

1996 онд ISL аргыг уламжлалт аргаар олборлох боломжгүй бага агуулгатай тунамал ордуудад, ялангуяа АНУ болон Төв Азид өргөн хэрэглэх болсон байна. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны Засгийн газрын тогтоолоор УУХҮЯ-наас “Газрын дор хүхрийн хүчлээр уран олборлоход мөрдөх техникийн зохицуулалт” нэртэй гарын авлагыг гаргасан байдаг. 

Дэлхийд 60 жилийн түүхтэй ГДУО технологи нь уранаас гадна бусад зэс алт, никель, кобальт зэрэг бусад ашигт малтмалыг олборлоход ашиглах боломжтой хямд төсөр, богино хугацаанд барьж угсрах, хянах боломжтой, ухаалаг уул уурхайн арга болж улам хөгжсөөр байгааг” хэмээн онцлов. 

Манай орны зүүн болон зүүн өмнөд хэсэгт 1940-өөд оны сүүлээр геологийн сэдэвчилсэн судалгааны ажил хийгдсэнээр цацраг идэвхт ашигт малтмалын судалгаа эхэлсэн гэж үздэг. 

БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1970 оны хэлэлцээрийн дагуу ураны геологийн судалгааг Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт төрөлжүүлэн явуулах ажлыг ЗХУ-ын Геологийн яамны Монголын геологи- зураглалын экспедици, эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад байгууллагууд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. Судалгааны ажил үндсэндээ 1990 он хүртэл үргэлжилж геологийн судалгаа, хайгуулын өргөн хүрээтэй ажил хийгдсэн бөгөөд судалгаанд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь хамрагдсан байна. 

 Монгол Улсын хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын байдлаар Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудын нутгуудад 66327.54 гектар талбай бүхий цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын 8 тусгай зөвшөөрөл,  Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудын нутгуудад 106059.67 гектар талбай бүхий цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 6 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Хайгуул хийж, нөөцийг нь тооцоолсон 13 ордын хэмжээнд В+С зэргээр 192 241 тонн металл ураны нөөцийг Монгол Улсын Ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээд байна. 

Хуулийн хүрээнд нөхцөл шаардлага хангаж буй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниуд манайд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК  “Зөөгч-Овоо” , “Дулаан –Уул” ордуудын төсөлд, Францын “Орано” групп, Монгол-Чехийн хамтарсан “Гурван сайхан”,  “Хараат Хайрхан”-ы ордуудын төсөлд, Чех улсын “Ураниум индастри” ХХК 85 хувийн хөрөнгө оруулалттай, “Мон-Атом” ХХК 15 хувийн оролцоотой үйл ажиллагаа явуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 6 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 7 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 7 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 7 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 7 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06