С.Энхболдын урилгаар ирсэн ДЭМБ-ын эм, вакцины асуудал хариуцсан баг ЭЭХХЗГ-т эмийн чанарын үнэлгээ хийхэд туслах, сургах чиглэлээр ажиллаа


Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнгөрсөн тавдугаар сард болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганд оролцох үеэрээ ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусуст Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагааг товч танилцуулж, уг агентлагийн үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ДЭМБ-ын шинжээчдийн багийг Монгол Улсад томилон ажиллуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах  хүсэлт тавьсан билээ.  Уг хүсэлтийг ДЭМБ-аас хүлээн авч, ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсээс Эрүүл мэндийн тогтолцооны газрын эм, вакцины асуудал хариуцсан зохицуулагч Жинхо Шинээр ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад 2022 оны 11 сарын 14-18-ны өдрүүдэд ажиллаа.


Тэгвэл өнөөдөр дээрх багийн хамт олон УИХ-ын тамгын газрын Хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөх Ж.Чимгээ,  Нийгмийн бодлогын байнгын хорооны нарийн бичгийн дарга Г.Нямсүрэн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эм Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхантай уулзаж, “Эмийн үнэ, хуурамч болон стандартын бус эмийн чиглэлээр ДЭМБ-аас баримталж буй бодлого” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. 


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Монгол Улсын Их хурлаас эмчилгээ, оношлогоонд хэрэглэж буй эмийн чанар, аюулгүй байдалд анхаарал хандуулж, Хянан шалгах түр хороог байгуулан ажиллаж байна. Мөн Засгийн газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хуулийн өөрчлөлтөөр эмийн үнэ болон эмийн чанар, аюулгүй байдлын холбогдох зохицуулалтыг хийх шаардлага үүсч байгаа тул эмийн үнэ, стандартын бус эмийн талаар ДЭМБ-аас баримтлаж буй бодлогын талаар мэдээлэл хийх бидний хүсэлтийг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Та бүхнээс өгсөн зөвлөмж, саналыг  хуулийн төслийг боловсруулахад ашиглах болно.” хэмээлээ. 

Тус баг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаатай танилцаж, Эмийн зохицуулалтын байгууллагын үйл ажиллагааны үнэлгээг ДЭМБ-ын аргачлалын дагуу хийх дадлага, сургуулалтыг зохион байгуулж байна.
Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт дараах есөн чиглэлээр үнэлгээг хийхэд туслах, сургах чиглэлээр ажиллажээ. Үүнд:

  1. Үндэсний хэмжээний зохицуулалт
  2. Эмийн бүртгэл
  3. Гаж нөлөөний тандалт буюу аюулгүй байдал
  4. Зах зээлд гарсны дараах тандалт
  5. Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл
  6. Чанарын хяналт
  7. Лабораторийн шинжилгээ
  8. Эмнэлзүйн туршилт
  9. Вакцины нэгж цуврал чөлөөлөх зэрэг үнэлгээг хийжээ.

Энэхүү  үнэлгээг хийснээр эмийн зохицуулалтын чиглэлээр Монгол улс ойрын жилүүдэд нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн төлөвлөгөөг гаргаж, олон улсын байгуудлагуудтай хамтарч ажиллах чухал ач холбогдолтой юм. ДЭМБ-ын аргачлалын дагуух үнэлгээг  манай улс 2-4 жилийн давтамжтай хийдэг болно.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
145 АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ 7 цагийн өмнө
МОРИНЫ СЭРВЭЭНИЙ ӨНДӨР ХЭМЖИХ ШИНЭ ТӨХӨӨРӨМЖИЙГ “ПАРТИЗАН“-Ы НААДМААР … 8 цагийн өмнө
НААДМЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ 8 цагийн өмнө
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛЫГ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ 9 цагийн өмнө
О.САРАНЧУЛУУН: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН АЖИЛЛУУЛСАН ЖДҮ-ИЙГ 5 ЖИЛ НД… 10 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ 10 цагийн өмнө
НИЙСЛЭЛ РҮҮ ОРЖ ИРДЭГ БАТАЛГААТ БУС БУЮУ ХУЛГАЙН 21 ЗАМД ХӨДӨЛГӨӨНТ ЭР… Өчигдөр
ХҮН АМЫН НЯГТАРШИЛ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨГӨӨР ГАМШГИЙН ЭРСДЭ… Өчигдөр
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ДАРАА ВЕНЕСУЭЛИЙН ТЭНГЭР УЛААН ӨНГӨӨР БУДАГДЖЭЭ Өчигдөр
"БАЙГАЛЬ НУУРЫН ЭГШИГЛЭНТ ТАТАХ ХҮЧ" ХӨГЖМИЙН НААДАМ УЛААНБААТАРТ ЗОХИ… Өчигдөр
12 ШИРХЭГ БААВГАЙН ТАВХАЙГ ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЖЭЭ Өчигдөр
НААДМААР ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЭНЭ САРЫ… Өчигдөр
“PLAYTIME” ХӨГЖМИЙН НААДМЫН ҮЕЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС 24 ЦАГИЙН ХЯ… Өчигдөр
ТАВАН АЙМАГТ БАТАРЕЙ ХУРИМТЛУУР, НАРНЫ СТАНЦ АШИГЛАЛТАД ОРНО Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ГЕОПАРК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Өчигдөр
“МОНГОЛ УЛС, БНСУ ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР” ХИЙГДЛ… 2026/07/01
АНУ ИРАНЫ ЭСРЭГ ТЭНГИСИЙН БҮСЛЭЛТЭЭ БҮРЭН ЦУЦАЛЖЭЭ 2026/07/01
ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨНӨӨДӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭХЭЛЛЭЭ 2026/07/01
ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТЫН ГАЗРЫН 50 МЕТР ХҮРТЭЛХ ТАЛБАЙГ УГААЖ, ӨНГӨ ҮЗЭМЖИЙ… 2026/07/01
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ОНООСОН 2 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ 40 САЯАР ТОР… 2026/07/01