Ү.Оюунзул: Ундны усны эх үүсвэр байгаа газрын хашааг буулгаж болохгүй


Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцлээ. 

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээх хамгийн чухал асуудал.  Энэ утгаараа нийслэлийн иргэдийн ундаалж байгаа усны нөөцийг гаргадаг, хамгаалдаг 70 гаруй худаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Тэгэхээр усны ундарга болсон ийм газрыг бид яаж хамгаалж, хайрлаж явах ёстой вэ гэхээр яг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн жишгээр хамгийн түрүүнд буюу зайлшгүй хамгаалалтын хашааг гаргаж өгөх хэрэгтэй. Бусад газрын хашааг буулгаж болно. Ундны усны эх үүсвэр байгаа газрын хашааг буулгаж болохгүй. Энэ нь өөрөө маш чухал хамгаалалт болж өгдөг.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр олон ариун цэврийн өрөө байрлуулаад, тухайн бохирыг хөрсөнд нь шингээж болохгүй байгаагийн шалтгаан чинь өөрөө нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр байгаа явдал юм. Тиймээс соруулдаг, өвөлдөө хөлдөж, зундаа гэсдэг “нойл”-ыг ашиглаад байдаг.

Усны хамгаалалт бүхий газар ажиллахдаа хамгийн эхэнд анхаарах, үр дүнтэй арга бол ерөөсөө л мод тарих. Модонд тухайн усны нөөцийг хамгаалдаг, нөхөн сэргээдэг биологийн маш том эко системийн урвал явагдаж байдаг.

Мөн усны сан бүхий газарт нэг метрийн гүнээс доош ухалт хийж болохгүй. Манай хүрээлэн ч ийм зарчим хэрэглэдэг. Тэгэхээр яг ийм дүрэм журмын дагуу усны сан бүхий газруудаа хамгаалах ёстой” гэдэг саналыг хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 6 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 7 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 7 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 7 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 7 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06