Үндэсний хэмжээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн систем байгуулна


Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийн өнөөгийн байдал, цаашдын төлөвлөлтийн асуудлаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн аюулыг иргэд, олон нийтэд зарлан мэдээлэх нэгдсэн төлөвлөлтийг хийж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд танилцууллаа.

Улсын хэмжээнд ашиглагдаж буй зарлан мэдээллийн төхөөрөмжийн 90 орчим хувь нь гар ажиллагаатай, радио станцуудын 70-80 хувь нь ашиглалтын хугацаа дууссан байна. Одоогийн байдлаар гамшгийн аюулын зарлан мэдээллийн систем (51 цамхаг, 2 телевиз, 10 FM радио)-ээр зарлан мэдээллийг хүргэж байгаа боловч үүрэн холбооны хэрэглэгчийн гар утсанд гамшгийн зарлан мэдээлэл (мессеж)-ийг шууд хүргэх боломжгүй болсон байна.

Түүнчлэн зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхагийн хамрах хүрээ нь нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 30 хувийг хамарч байгаа бөгөөд хотын дуу шуугиан, өндөр барилга байгууламж зэргээс шалтгаалан нийт иргэдэд хүртээмжтэй хүрч чадахгүй байгаа аж.

Иймд олон улсын жишигт нийцсэн, технологи зарлан мэдээллийн нэгдсэн систем байгуулах зайлшгүй шаардлага талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүд хэллээ.

Үүний хүрээнд Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар бэлэн байдлын чадавхыг бэхжүүлж, гамшгаас учрах хохирлыг бууруулах зорилгоор “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2023-2028 онд Улаанбаатар хот, 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй аж.

Үндэсний хэмжээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн систем байгуулагдсанаар улс, бүс нутаг, аймгийн хэмжээнд Онцгой байдлын байгууллагыг түшиглэн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвүүдийг байгуулж, зарлан мэдээллийг мессеж хэлбэрээр хүргэх дэд систем, дотоод зарлан мэдээллийн системийг бий болгоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 6 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 7 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 7 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 7 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 7 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06