МАН: Ипотекийн зээлийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс төлж эхэлнэ


Монгол Ардын Намын бүлгийн ээлжит хурлаар ипотекийн зээл төлөлтийн асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Ипотекийн зээл төлөлтийг ирэх долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах асуудал яригдаж байсан. Тэгвэл цаашдаа зээлийг хэвийн олгох үүднээс төлөлтийг хойшлуулахгүй байхаар шийдвэрлэсэнийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

Тэрбээр "Засгийн газар ирэх нэгдүгээр сарын 1-нээс төлөлтийг хэвийн үргэлжлүүлнэ гэх санал оруулж ирсэн. УИХ-ын ажлын хэсэг сунгах тухай асуудлыг нэлээн олон удаа ярьсан. Энэ нь дараа дараагийнхаа зээлэнд сөргөөр нөлөөлж байгаа учраас Засгийн газрын оруулж ирсэн саналаар явуулъя гэж ажлын хэсэг тогтоод, УИХ-д оруулаад, УИХ төрийн мөнгөний бодлогыг батлахдаа ипотекийн зээл төлөлтийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь буюу төлөө явахаар шийдвэрлэсэн" гэлээ.

Сануулахад, Цар тахлын улмаас эдийн засаг хүндэрсэн тул ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах шийдвэрийг УИХ-аас 2019 онд гаргаж байсан юм. Нийтдээ зургаан удаа зээл төлөлтийг хойшлуулсан бөгөөд 80 мянга гаруй иргэн хамрагджээ. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний гэрээг ил болгох, үнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Уул уурхайн биржийн тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө хэлэлцэн батлахаар бүлгийн гишүүд санал нэгдсэн байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 6 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 7 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 7 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 7 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 7 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06