Б.Өнөбат: Төлөөлөгчид төсөв тавиулчихаад сургууль цэцэрлэг барих газраа хайдаг ажилтай болсон


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийг хэлэлцэж байна.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар түгжрэлийн эргэн тойрон дахь асуудлаар асуулт тавилаа.

"Түгжрэлийг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын хувьд Хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатартай хэрхэн хамтарч ажиллах вэ? Мөн хотын түгжрэлийн асуудлын гол шалтгаан нь замбараагүй барилга барьсан явдал. Үүнийг хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж хаачсан юм бэ?" хэмээн асуусан юм. 

Түүний асуултад Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатарын хот төлөвлөлтийн асуудалд алдаа завхрал гарсныг мэдэж байгаа. Үүнийгээ эмхлэх цэгцлэх асуудал их байна.

УИХ, Засгийн газар, нийслэлийн хамтын ажиллагааны үр дүнд ужгирсан эдгээр асуудлаа шийдэхийг зорьсон. Зөвхөн түгжрэлээс болж миний ажлыг харлуулахгүй ээ.

Нийслэлийн хүн ам жил бүр 30-40 мянгаар механикаар өсөж байна. Чадан ядан явж байгаа төсвөөс тэдгээр шилжин ирэгсэд зулгааж байгаа. Тухайлбал, хашаа татах, гэр өгөх, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зардал урган гардаг.

Мөн жилд 80 мянгаар тоологдож байгаа автомашины импортыг зогсоохоос өөр арга байхгүй. Түүнчлэн түгжрэлийн тухай хууль өргөн барих нь чухал байна” гэж ярив.

Мөн төлөөлөгч Б.Өнөбат “Манайхан түгжрэлийг ганцхан нийтийн тээврийн асуудлаар харж байна. Зөвхөн өнөөдөр гэхэд хичээл, сургууль цахимаар ороход замын ачаалал эрс буурч байна. Тийм болохоор сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг тойрогт нь нэмэгдүүлэх ёстой юм байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Нийслэлийн боловсролын газар ажлаа сайн хийж, сургууль цэцэрлэг барихаар төсөвлөсөн мөнгийг нь ажил хэрэг болгох хэрэгтэй. Төлөөлөгчид төсөв тавиулж, батлуулж өгчихөөд, сургууль цэцэрлэг барих газраа хайдаг ажилтай болсон. Тиймээс Нийслэлийн боловсролын газар энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэдэг байр суурийг илэрхийлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 7 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 8 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 8 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 8 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 8 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06