Ү.Оюунзул: 400 саяын санхүүжилтээр цэцэрлэг, сургууль барих боломжгүй


Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн танилцуулгыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар төслийн төслийг танилцуулав. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь өнгөрсөн оныхоос 36.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Төсвийн төслийн тооцоогоор 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 11.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр ангилан авч үзвэл хотын шуудын төсөвт 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Харин төсвийн урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу урсгал зарлагын өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан боловсруулсан гэлээ. 

Төсвийн урсгал зардлыг 774.4 тэрбум төгрөг байхаар боловсруулсан бөгөөд үүний 577.1 тэрбум нь хотын шуудын төсөв бол 197.3 тэрбум төгрөг буюу 25.5 хувь нь дүүргүүдийн суурь зарлага юм.

Нийслэлийн төсвийн орлого 

/мянган төгрөгөөр/ 

    • Нийслэлийн төсвийн нийт орлого 526,127,720.0
  • Татварын орлого 334,830,780.0
    • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 317,100,000.0
    • Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт 40,000,000.0
    • Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 39,406,000.0 
    • Газрын төлбөр /дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулал/ 2,000,000.0 
    • Ус ашигласны төлбөр 4,300,000.0 
    • Ойгоос мод ашигласны төлбөр 24,780.0 
    • Нийслэл хотын албан татвар 12,000,000.0
  • Татварын бус орлого 175,047,090.1
  • Хувьцааны ногдол ашиг 500,000.0 
  • Төрийн өмч түрээслүүлсний төлбөр 1,800,000.0 
  • Төсөвт байгууллагын өөрийн орлого 18,064,565.5 
  • Авто зам ашигласны төлбөр 21,263,200.0 
  • Хүү торгуулийн орлого 100,419,324.6 
  • Өмч хувьчлалын орлого 2,200,000.0 
  • Ангилагдаагүй бусад орлого 30,800,000.0 
  • Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 16,249,849.9 байхаар боловсруулжээ. 

Хотын даргын танилцуулгатай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид асуулт тавьж, саналаа хэллээ. 

Энэ үеэр төлөөлөгч Ү.ОюунзулНийслэлийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээх багц төсөв орж ирж байгаа юм байна. 2023 онд 49 гаруй тэрбум төгрөг үүнд зарцуулагдана гэж ойлголоо. Нийслэлчүүд бид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 120 сая мод тарих үүрэг хүлээсэн. Тиймээс энэ ажлын гүйцэтгэлд анхаарах ёстой шүү. Тарьсан модныхоо ургалтыг эргэн мэдээлж, дээрх санхүүжилт юунд зарцуулагдав гэдгийг тайлагнах хэрэгтэй. Түүнээс гадна Баянзүрх дүүрэг нийслэлд төвлөрүүлэх орлогын хэмжээг нэмж төсөвлөснөө эргэж хараасай гэж бодож байна. Мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд нэг ч сургууль, цэцэрлэггүй бөгөөд одоогоор 640 хүүхдийн сургууль, цэцэрлэг барих тендер зарласан байгаа. Гэвч төсөв дээр ердөө 400 сая төгрөг суулгаж байгаа нь хангалтгүй юм. Энэ санхүүжилтээр цэцэрлэг, сургууль барих боломжгүй шүү дээхэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ФРАНЦЫН ИРГЭДИЙН ДУНД АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАХ ҮЗЛИЙН АСУУДЛААР САНАЛ АС… Өчигдөр
2026 ОНД ДЭЛХИЙН 6 ТИВД НЭГДСЭН ЦЭЭЖ БИЧГИЙН ШАЛГАЛТ АВНА Өчигдөр
ТУСК: ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨНӨӨГИЙН ҮЙЛ ЯВДАЛ ОРОСЫН ТАЛД АШИГТАЙГААР ЭРГЭЖ … Өчигдөр
“ORION” ХӨЛӨГ ДЭЛХИЙН ТОЙРОГ ЗАМААС ГАРЧ, САРЫГ ЧИГЛЭЛЭЭ Өчигдөр
КИРГИЗ УЛСЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА Өчигдөр
"МАН-ЫН ЗОДООН ДУУСААГҮЙ УЧРААС УИХ-ЫН ДАРГАА ТОМИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА" Өчигдөр
АРХАНГАЙ АЙМГИЙН101 БАГШ МЭДЛЭГ, УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛСЭН СEРТИФИКАТАА … Өчигдөр
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БҮС БОЛОН ЦАГИЙН ХУВААРЬ Өчигдөр
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН ХУВААРЬ Өчигдөр
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ ӨДРҮҮДИЙН БАЙДЛААР НИЙТ НУТГИЙН 15 ХУВЬД ЦАСТА… Өчигдөр
НЕФТИЙН ХЯМРАЛ НҮҮРЛЭХ ҮҮ? 2026/04/02
ТРАМП НАТО-ООС ГАРАХААр СҮРДҮҮЛЛЭЭ 2026/04/02
ЯПОН, ФРАНЦЫН ТАЛУУД ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГ БЭХЖҮ… 2026/04/02
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН НААДМЫН БЭЛГЭДЭЛ ЦООХОР ИРВЭС БОЛЛОО 2026/04/02
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛСНИЙГ ДЭМ… 2026/04/02
ХЯТАДЫН УХАНЬ ХОТОД РОБОТ-ТАКСИНЫ ҮЙЛЧИЛГЭЭНД ДОГОЛДОЛ ГАРСНААС ЗАМЫН … 2026/04/02
САРЫГ ЗОРИХ “АРТЕМИД-2” АЯН ЗАМДАА ГАРЛАА 2026/04/02
"БУСАДДАА АЖИЛЛАХ БОЛОМЖ ОЛГОХ ЁС СУРТАХУУН НАДАД БИЙ" 2026/04/02
ТРАМП АРД ТҮМЭНДЭЭ ХАНДСАН МЭДЭГДЭЛДЭЭ ДАЙНЫГ БОГИНО ХУГАЦААНД ДУУСГАВ… 2026/04/02