Ч.Маралмаагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ


Өнгөрөгч аравдугаар сард зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн хэргийг Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хэргийг прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, "Хохирогчийн гэмтлийн зэргийн шинжээчийн дүгнэлтийг таван хүний бүрэлдэхүүнтэй гаргахаар шийдсэн. Өмнө нь хоёр удаа хөнгөн, сүүлийнх нь хүндэвтэр гэмтэл гэж гарсан гэх өмгөөлөгчийн гомдол ирсэн. Дүгнэлт зөрүүтэй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дахин таван хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдсэн" хэмээн Тээврийн прокурорын газраас хэвлэлд тодруулга өгчээ.

Хэргийг эргэн сануулахад, Аравдугаар сарын 12-ны оройн 19:00 цагийн орчимд БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Олимп хотхоны арын замд Ч.Маралмаа нь Ланд крузер-200 маркын авто машинаар явган хүний замаар явж байсан 12 настай хоёр хүүхдийг дайрч, нэг хүүхдийг 200 метр орчим газар хашлаганд хавсран явсан хэрэг гарсан. Түүнчлэн эсрэг урсгалд байсан долоон автомашиныг дайрсан юм. Улмаар уг хэрэг олон нийтийн анхаарлын төвд орж, осолд өртсөн охины эрүүл мэндэд санаа зовнисон иргэд Ч.Маралмаад тохирох шийтгэлийг нь оноох ёстой хэмээн цахим орчимд сэтгэгдлээ илэрхийлэх болсон билээ. Охины гэмтлийн зэргийг хөнгөн хэмээх дүгнэлтийг Шүүх шинжилгээний хүрээлэнгээс гаргасан ч хоёр дахь дүгнэлтэд  хүндэвтэр гэх дүгнэлтийг гаргасан нь олон нийтийн зүгээс хардлага төрүүлэхэд хүргээд байсан.

Дашрамд дурдахад, зам тээврийн ноцтой ослын хэрэгт холбогдогч Ч.Маралмаа нь автомашин жолоодох эрхгүй нэгэн байсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 7 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 7 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 8 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 8 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 8 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06