Шатсан түлшний савнаас хоёр хүний цогцсыг гаргажээ


Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнгөрсөн Баасан гаригт шатахууны агуулах шатсан асуудлаар мэдээлэл хийж, нэг хүн нас барсан мөн хоёр хүний цогцсыг эрэн хайж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл эрэн хайх ажлыг зогсоож, цогцсыг олж холбогдох газруудад шилжүүлсэн байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багт буй “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарч гурван хүн амь эрсдлээ. Энэ талаарх дуудлага 12 дугаар сарын 01-ний 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн онцгой байдлын 54 дүгээр анги шуурхай очиж үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хойд бүсийн гал унтраар аврах ангиудыг нэмэлтээр татсан. Мөн Улаанбаатараас тоноглогдсон гурван хөөстэй машиныг авч ирэн найман цаг ажилласны эцэст галыг есөн цагийн дотор  бүрэн унтраасан байна. 

Шатсан шатахууны агуулахад гурван хүн ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд нэг хүн газар дээрээ эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай болж, эмнэлэг рүү явж байхдаа нас барсан  харин үлдсэн хоёр хүнийг эрэн хайж, устай холилдсон 450 тонн түлшний савнаас цогцсыг олж гаргажээ.

Одоо үргэлжлүүлж шалгалтын ажлыг хийх учир албаныхан ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалтын ажлын дараагаар эндсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй тус компани болон онцгой байдлын албанаас уулзалт зохион байгуулна хэмээн Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ.

Дархан-Уул аймагт ШТС-ын агуулах дэлбэрч нэг хүн амь эрсэджээ

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 7 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 7 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 8 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 8 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 8 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06