Оюутнууд жагсаалд нэгдэхээр болж, сургуулиасаа чөлөө хүсчээ


Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний ням гарагт иргэд нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардан  төв талбайд жагссан. Гадаа өвлийн температур хасах 16 байгаа ч Төв талбай дээр 5000 орчим хүн цугласан бөгөөд Төрийн ордныг тойрон гороолж шөнийн 23:00 цаг хүртэл тарсангүй. Жагсаалд ирсэн хүмүүсийн ихэнх хувь нь үр, хүүхдүүдийнхээ цаашдын ирээдүйн төлөө тэмцэж буй 40-өөс дээш насныхан байв. Тэд бүх нийтээрээ ажил хаялт зарлаж, томоохон эсэргүүцэл илэрхийлэх ёстой хэмээн уриалсан юм. 

Тэгвэл өнөөдөр жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилхээр жагсагчид төв талбайд ирээд байна. Өнөөдрийн жагсаалд оюутнууд нэгдэхээр сургуулиасаа чөлөө хүсчээ. Тодруулбал, МУИС-ийн оюутнууд Үндсэн хуулиар олгогдсон “итгэл үнэмшилтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрхээ эдэлж, жагсаалд оролцоход чөлөө олгохыг багш нараасаа хүсчээ. Түүнчлэн МУИС-ын оюутнуудаас гадна долоон их дээд сургуулийн оюутнууд жагсаалд оролцохоо мэдэгдсэн байна. 

Жагсагчдын зүгээс нүүрсний хулгайчдыг ил тод зарлаж, тэдэнд тохирох ял шийтгэл оноохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардсан юм. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг уг хэрэгт анхаарал хандуулах ёстой хэмээн үзэж байгаа юм. Мөн Ковид-19 цар тахлаас үүдэн хил гааль хаасантай холбоотойгоор үүссэн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, цалин бага ч татвар хураамж нэмэгдэж, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож байгаад бухимдсан иргэд ч жагсаалд. Олноороо оролцож байгаа юм.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УГСАРМАЛ ОРОН СУУЦУУДЫГ ГАЛ ДЭМЖДЭГГҮЙ МАТЕРИАЛААР ДУЛААЛЖ, МЕТАЛ ФАСА… 2 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД 14 ХОНОГ АЛХАХ, СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙ… 4 цагийн өмнө
ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 … 4 цагийн өмнө
“ЗҮРХ МАРТАХГҮЙ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДУНДГОВЬ АЙМАГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, … 5 цагийн өмнө
Ж.БАЯРМАА: 2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ИРГЭНИЙ САР БҮР ТАТВАРТ СУУТГУУЛДА… 5 цагийн өмнө
ТАЙВАНИЙН ҮНДЭСНИЙ ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРҮҮДИЙН НЭГ ЧИНГ… 5 цагийн өмнө
БУЙР НУУРТ ОЛОН УЛСЫН ЗАДГАЙ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО 5 цагийн өмнө
“ТАВАН ШАРЫН ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ НҮХЭН ГАРЦ” ТӨСЛИЙН ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИ… 5 цагийн өмнө
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨ… 21 цагийн өмнө
ШИ ЖИНЬПИН БНАСАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧИХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ ЗОРЬЖ БА… 22 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛ… 22 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ӨГӨХ "ХУУЛЬЧ АІ" АППЛИКЕЙШНЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛ… 23 цагийн өмнө
“ОЮУТАН ЦАГДАА“ АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ГАЗРЫН МАРГААНТАЙ БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООЛОО Өчигдөр
СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 90% БАЙНА Өчигдөр
“МААМУУ НААШ ИР” ДУУГ ТӨРИЙН ШАГНАЛД ТОДОРХОЙЛЖЭЭ Өчигдөр
ФИЛИППИНД 7.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, ЦҮНАМИГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ … 2026/06/08
“ТАЛЫН ТҮНШ-2026” ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТЫН ҮЕЭР ХЯТАДЫН ТАЛ РОБОТ ОРОЛЦУУЛ… 2026/06/08