ӨНӨӨДӨР "БИДНИЙ АМЬСГАЛЖ БУЙ АГААР НЭГ ЮМ" УРИА ДОР ЦЭВЭР АГААР ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.


ӨНӨӨДӨР "БИДНИЙ АМЬСГАЛЖ БУЙ АГААР НЭГ ЮМ" УРИА ДОР ЦЭВЭР АГААР ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

✅Энэ жил "Цэнхэр тэнгэрт цэвэр агаар" олон улсын өдрийг (#WorldCleanAirDay), хил дамнан зах хязгааргүй тархах агаарын бохирдолд анхаарлаа хандуулж, хамтын хариуцлагатайгаар хамтарсан арга хэмжээ авах шаардлага тулгарч байгааг онцолж #TheAirWeShare/Бидний амьсгалж буй агаар нэг уриа дор нэгдэж байна.

✅ДЭМБ-ын шинэхэн тооцоогоор дэлхийн хүн амын 99 хувь нь аюулгүй хэмжээнээс хэтэрсэн бохир агаараар амьсгалж байна. Энэ нь манай гаригийн орчны эрүүл мэндийн хамгийн том аюул тулгарч байгааг илэрхийлж байгаа юм.

✅Жил бүр 7 сая орчим хүн цаг бусаар эндэж байгаа бөгөөд тэдний 90 гаруй хувь нь бага, дунд орлоготой улс орнуудад ногдож байна. ДЭМБ-ын шинэхэн тооцоогоор дэлхийн хүн амын 99 хувь нь аюулгүй хэмжээнээс хэтэрсэн бохир агаараар амьсгалж байна. Жил бүр 7 сая орчим хүн цаг бусаар эндэж байгаа бөгөөд тэдний 90 гаруй хувь нь бага, дунд орлоготой улс орнуудад ногддог.

✅Бохирдолд хил хязгаар гэж үгүй. Агаар бохирдуулагч нь 3-4 хоногийн дотор тив дамнан туулан өнгөрөх боломжтой. Иймээс бид үүнийг бүс нутаг, хил дамнасан асуудал хэмээн хамтдаа оролцож, шийдвэрлэх хэрэгтэйг илтгэж байна.

✅Өнөөдөр таны машинаас ялгарч буй бохирдуулагч таны хүүхдүүд, хөршийнхөн, олон мянган бээрийн цаана амьдарч байгаа хамаатан саданд багтраа өвчин үүсгэх боломжтой.

✅Иймд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, агаарын бохирдлын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах чиглэлд UN Mongolia - Нэгдсэн Үндэстний БайгууллагаUNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран ажиллаж байна.

✅Агаарын бохирдол нь бүх нийтэд хамаатай бөгөөд түүний нөлөөллөөс хэн ч ангид байх боломжгүй. Амьсгалж буй агаараа цэвэр байлгахын төлөө (#TheAirWeShare) БИД өнөөдрөөс хамтын хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

✅Уг өдрийн хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болох "Тогтвортой хөгжил - 2022" нээлттэй өдөрлөгт урьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
145 АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ 3 цагийн өмнө
МОРИНЫ СЭРВЭЭНИЙ ӨНДӨР ХЭМЖИХ ШИНЭ ТӨХӨӨРӨМЖИЙГ “ПАРТИЗАН“-Ы НААДМААР … 3 цагийн өмнө
НААДМЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ 3 цагийн өмнө
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛЫГ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ 4 цагийн өмнө
О.САРАНЧУЛУУН: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН АЖИЛЛУУЛСАН ЖДҮ-ИЙГ 5 ЖИЛ НД… 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ 5 цагийн өмнө
НИЙСЛЭЛ РҮҮ ОРЖ ИРДЭГ БАТАЛГААТ БУС БУЮУ ХУЛГАЙН 21 ЗАМД ХӨДӨЛГӨӨНТ ЭР… Өчигдөр
ХҮН АМЫН НЯГТАРШИЛ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨГӨӨР ГАМШГИЙН ЭРСДЭ… Өчигдөр
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ДАРАА ВЕНЕСУЭЛИЙН ТЭНГЭР УЛААН ӨНГӨӨР БУДАГДЖЭЭ Өчигдөр
"БАЙГАЛЬ НУУРЫН ЭГШИГЛЭНТ ТАТАХ ХҮЧ" ХӨГЖМИЙН НААДАМ УЛААНБААТАРТ ЗОХИ… Өчигдөр
12 ШИРХЭГ БААВГАЙН ТАВХАЙГ ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЖЭЭ Өчигдөр
НААДМААР ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЭНЭ САРЫ… Өчигдөр
“PLAYTIME” ХӨГЖМИЙН НААДМЫН ҮЕЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС 24 ЦАГИЙН ХЯ… Өчигдөр
ТАВАН АЙМАГТ БАТАРЕЙ ХУРИМТЛУУР, НАРНЫ СТАНЦ АШИГЛАЛТАД ОРНО Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ГЕОПАРК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Өчигдөр
“МОНГОЛ УЛС, БНСУ ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР” ХИЙГДЛ… 2026/07/01
АНУ ИРАНЫ ЭСРЭГ ТЭНГИСИЙН БҮСЛЭЛТЭЭ БҮРЭН ЦУЦАЛЖЭЭ 2026/07/01
ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨНӨӨДӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭХЭЛЛЭЭ 2026/07/01
ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТЫН ГАЗРЫН 50 МЕТР ХҮРТЭЛХ ТАЛБАЙГ УГААЖ, ӨНГӨ ҮЗЭМЖИЙ… 2026/07/01
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ОНООСОН 2 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ 40 САЯАР ТОР… 2026/07/01