“ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” АЯН ЭХЭЛЛЭЭ


✅Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан зуух, пийшин, яндангийн битүүмжлэл алдагдах, цэвэрлэгээ хийгээгүйн улмаас бөглөрөл үүсэх, яндангийн хүхээгийн хаалтыг хаасан, зуухны битүүмжлэл алдагдсан зэргээс шалтгаалан угаар гарах нөхцөл бүрдэж, иргэд угаарын хийн хордлогод өртөх эрсдэл нэмэгдэх иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох хүртэл эрсдэл үүсдэг.

✅Мөн гэр болон байшингийн дулаалга, битүүмжийг бүрэн хангаагүйгээс дулаан алдалт явагдаж, улмаар галлагаа ихсэж, гадна орчны агаарын бохирдол нэмэгдэх, нийгмийн эрүүл мэндийн өвчлөл бий болох нөхцөлийг бүрдүүлдэг.

✅Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд гадаад орчны агаарын бохирдлыг бууруулах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл түгээх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилгоор “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

✅Тус аян улсын хэмжээнд 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл буюу нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм.

Аяны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

✅Гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас ялгарах агаар бохирдуулагч хий, нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг бууруулах зорилгоор зуухны яндангийн хөө, тортгийг тогтмол цэвэрлэх, холбоотой сургалтыг иргэдийн дунд зохион байгуулах, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх;

✅Гадна орчны агаарын бохирдлын эх үүсвэрийн нэг болох тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс гарах агаар бохирдуулагч бодисын хэмжээг багасгах зорилгоор замын хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын янданд утаа шүүлтүүр суурилуулах, шаардлага хангасан хөдөлгүүрийн тос, байгалийн гаралтай түлшний шаталт дэмжих нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх талаар мэдээ мэдээлэл хүргэх;

✅Дотоод орчны угаарын хийн хор уршгаас урьдчилан сэргийлэх, яндангаа хэрхэн зөв хөөлөх, иргэдэд зөв галлагааны талаар заавар зааварчилгааг өгөх, гэр байшингийн дулаалга, битүүмжлэлийг хангах талаар айл өрхүүдэд тараах гарын авлага зөвлөмжийг боловсруулж хэвлүүлэх, контент, теле-сургалт бэлтгэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд тогтмол түгээх;

✅Судалгаа мэдээлэлд тулгуурлан, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж, нийгмийн эмзэг бүлгийн айл өрхүүдийн яндан ханан пийшинг хөөлөх, заавар зөвлөмж өгөх шуурхай албыг ажиллуулах;

✅Аяны хүрээнд холбогдох төрийн байгууллагууд тусгай төлөвлөгөөгөөр агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээг баталж хэрэгжилтийг хангаж ажиллана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 18 цагийн өмнө
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 18 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 19 цагийн өмнө
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 20 цагийн өмнө
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 20 цагийн өмнө
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 20 цагийн өмнө
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА Өчигдөр
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО Өчигдөр
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ Өчигдөр
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТОХИРГООГ ХИЙЖ, ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛА… Өчигдөр
ПАРЛАМЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬД ХАРШЛАХГҮЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙ… Өчигдөр
ТУРКМЕНИСТАН УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧ, ХАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛ… Өчигдөр
ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 67.22 ХУВЬТАЙ ҮРГЭЛ… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ Х… Өчигдөр
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 30 ХОНОГ ЗОГСООНО 2026/09/29
ОУ-ЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ 2026/09/29