Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардсан жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна


Нүүрсний хулгайчдын нэрсийг ил зарлахыг шаардсан иргэдийн жагсаал тав дахь өдрөө төв талбайд үргэлжилж байна. Өнөөдрийн жагсаалд зарим иргэд морьтой ирсэн боловч цагдаа нар тэднийг талбай руу нэвтрүүлсэнгүй.  

Жагсагчид улсын төсвийг бүрдүүлэх ёстой нүүрсний орлогын 44 их наяд төгрөгийг хувьдаа завшсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Жагсаалын дөрөв дэх өдөр буюу өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирж уулзсан юм. Тэрбээр, “Нүүрсний хулгай” асуудалтай холбогдуулж Засгийн газраас гарсан ажлын хэсэг дээр нэмж, жагсаалд оролцож буй иргэдээс 100 хүнээс ажлын хэсэгт орохыг урьсан. Гэвч жагсагчид хууль эрх зүйн мэдлэггүй тул ажлын хэсэгт орох шаардлагагүй гэж үзэн Засгийн газрыг ажлаа хийж, хэрэгтнүүдийг олж, тогтоох хариуцлага тооцохыг шаардсаар байгаа юм. 

Жагсаалын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэээлэл хийж өнгөрсөн шөнө Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй нэр бүхий найман хүнийг баривчилж, нотлох баримтуудыг хураан авсанаа мэдэгдсэн юм. Баривчлагдсан хүмүүсийн дотор Б.Ганхуягийн эхнэр, төрсөн эгч, хүргэн ах зэрэг хүмүүс байгааг эх сурвалж мэдээллээ. Мөн АТГ, ТЕГ, ЦЕГ зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон нүүрсний хулгайн хэргийг шалгах ажлын хэсгийнхэн Өмнөговь аймагт ажиллаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Гэвч жагсагчид энэ ажлууд үр дүнд хүрч буруутай этгээдүүдийн нэр тодрох хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэж байгаа юм. 

Жагсагчдын хувьд 44 их наяд төгрөгийн нүүрсний хулгайг УИХ-ын гишүүн шийдвэр гаргах түвшний хүний оролцоогүйгээр гүйцэтгэх. Боломжгүй хэмээн үзэж, эрх баригчдад шахалт үзүүлж байгаа. Тэд Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал тэргүүтэй хүмүүс зөвхөн гүйцэтгэгчид гэж үзэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 8 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 8 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 9 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 9 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 9 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06