Юнивишн компанид зөрчлийн хэрэг үүсгэжээ


Юнивишн компани үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлсэнтэй холбоотой гомдол санал ихээр ирсэнтэй холбоотой ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтын талаар мэдээллээ. 

ШӨТХГ-ын дарга С.Мөнхчулуун:

Өнгөрсөн 10 дугаар сарын 30-ны өдөр Зууны мэдээ сонин дээр Юнивишн компани үнээ нэмэх гэж байгаа гэх мэдэгдэл гарсан байсан. Үүнтэй холбоотойгоор бид 11 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт эхлүүлсэн. Үнээ нэмэх асуудлаа зөвхөн сонин дээр мэдээлэх нь зохимжгүй байлаа. 

Юнивишн компаныг 2017 онд ШӨХТГ-аас Улаанбаатар хот, орхон аймаг, дархан-уул аймгийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр тогтоолоор Улаанбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн хэмжээнд давамгай байдалтай ААН-ийн үнийг тогтоосон байдаг. Тийм учраас энэхүү давамгай байдалтаөй ААН-ийн үнийг харилцаа холбооны зохицуулах хороо хянахаар байна. 

Үнэ нэмэх асуудал дээр харилцаа холбооны зохицуулах хороо хянаж, зөвшөөрөл олгосны үндсэн дээр үнээ нэмүүлэх ёстой байсан ч Юнивишны хувьд харилцаа холбооны зохицуулах хороо руу мэдээллийг хүргүүлсэн боловч ямар нэгэн байдлаас ХХЗГ-аас зөвшөөрөл олгоогүй байна. Ингэснээр бид үнэ нэмсэнтэй холбоотой асуудлыг ХХЗХ-нд шилжүүлж байгаа. 

 Мөн Юнивишн хэрэглэгчидтэйгээ гэрээ байгуулахдаа гэрээний өөрчлөлтийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ. Мөн өөрийн боломжит сувгуудыг ашиглана хэмээн заасан байдаг. Гэтэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах бус зөвхөн зууны мэдээ сонинд хэвлэгдсэн байна. 

 Зууны мэдээ сонин өдөрт 1800 орчим хувь хэвлэгддэг. Үүний 1600 орчим  нь захиалгатай үйлчлүүлэгчдэд зориулсан ба 200 гаруй нь л гадуур зарагддаг байна. 

 Үүнээс үзэхэд хэрэглэгчдийн эрхийг дордуулсан гэрээ хэлэлцээр хийсэн. Мөн хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн, мэдээллээр хангаагүй гэж үзэж байна. Энэ асуудалд зөрчлийн хэрэг үүсгэж цааш нь үргэлжлүүлж шалгахаар болсон" гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 8 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 8 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 9 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 9 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 9 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06