Сурагчдын амралт эхэллээ

Admin
Өчигдөр

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирал буюу эхний хагас жилийн амралт эхэлж байна. Амралт 2022 оны 12 дугаар сарын 17-оос 2023 оны 1 дүгээр сарын 30 ны өдөр хүртэл 6 долоо хоног үргэлжилнэ.

Сурагч багачууд та бүхэн хөгжилтэй, сайхан амрахдаа дараах энгийн дадал хэвшлүүдийг баримтлаарай.

Үүнд:

- Өглөө бүр дасгал хөдөлгөөн хийх, өглөөний цайгаа тогтмол уух,

- Илчлэг, шим тэжээлтэй халуун хоол түлхүү хэрэглэх, зохистой зөв хооллох, эрүүл хүнс хэрэглэх,

- Хангалттай сайн унтаж амрах (хоногт 4-7 насны хүүхэд 11-12 цаг,  8-10 насны хүүхэд 10-11 цаг, 11-12 насны хүүхэд- 10 цаг,  13-14 насны хүүхэд -9.5 цаг, 15-16 насны хүүхэд 9 цаг, 17-18 насны хүүхэд 8.5 цаг унтаж амрах шаардлагатай байдаг.)

- Гэр бүлийнхэнтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, ярилцах, өөрийн чадах зүйлээр гэр бүлийнхэндээ туслах,

- Цахим орчны зохисгүй хэрэглээнээс татгалзах,

- Амралтын даалгавраа тогтмол цагт бага, багаар, өдөрт дунджаар 30 минутаас 1 цагийг зориулан хийж, сурсан мэдсэнээ бататгах,

- Телевиз, олон нийтийн сувгуудаар өөрийн насанд тохирсон урлаг, соёл, танин мэдэхүйн нэвтрүүлэг, кино үзэх,

- Өөрийн хувийн ур чадвар, хоббигоо тодорхойлж, хөгжүүлэх, сонирхолтой зүйл хийх цагийг өөртөө гаргах,

- Халдварт өвчин, ханиад, томуугаас сэргийлэн дархлаагаа дэмжих, ариун цэврийг сахин, гараа тогмол угаах,

- Цэвэр агаарт өдөр бүр хамгийн багадаа 20 минут гарч байх,

- Бага насны дүү нараа болон өөрийгөө даарах, осгох, гал, түймэрт өртөх, төөрөх, гол ус, мөсөнд цөмрөх,  цахилгааны утас, залгуур, халуун тогоо, плитка, зуухны галд түлэгдэх зэрэг эрсдэлд орохоос байнга сэргийлж, аюулгүй орчин бүрдүүлэхэд томчуудад нөлөөлөх...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 8 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 8 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 9 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 9 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 9 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06