Монголд сарын 421 мянгаас 700 мянган төгрөг хүртэлх цалинтай 112 мянган иргэн байна

Admin
Өчигдөр

Үндэсний статистикийн хорооны Монгол Улсын 2022 оны эхний 11 сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 48.6 мянган ААН-ийн 75 мянган ажиллагсад хамрагдсан байна. Аж ахуйн нэгжүүдийн голч цалин 1.2 төгрөг байна.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.6 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оноос 230 мянган төгрөг буюу 17.8 хувиар ,өмнөх улирлаас 28 мянган төгрөг буюу 1.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

НДШ төлсөн ажиллагсдын 73.2 мянга буюу 9.7 хувь нь 420 хүртэлх мянган төгрөгийн цалинтай. Харин 66.2 мянга буюу 8.8 хувь нь 3 сая болон түүнээс дээш төгрөгийн цалин авч байна. Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байгаа хүмүүсийн дундаж цалин хамгийн өндөр буюу 1.9 сая байгаа аж.

Тодруулбал:

  • 420 мянган төгрөг хүртэлх цалинтай 73 мянга
  • 421 мянгаас 700 мянган төгрөг хүртэлх цалинтай 112 мянган
  • 701 мянгаас 900 мянган төгрөг хүртэлх цалинтай 83 мянган
  • 901 мянгаас 1.1 сая төгрөг хүртэлх цалинтай 88 мянган
  • 1.1 саяас 1.3 сая төгрөг хүртэлх цалинтай 73 мянган
  • 1.3 саяас -1.5 сая төгрөг хүртэлх цалинтай 66 мянган
  • 1.5 саяас -2 сая төгрөг хүртэлх цалинтай 104 мянган
  • 2 саяас -2.5 сая төгрөг хүртэлх цалинтай 54 мянган
  • 2.5 саяас-3 сая төгрөг хүртэлх цалинтай 31 мянга
  • 3 сая төгрөгөөс дээш цалинтай 66 мянган хүн байна.

Ташрамд мэдээлэхэд, дундаж цалинг хэрхэн гаргадаг тухай ҮСХ-ны статистик ч "Сарын 500 мянган төгрөгийн цалинтай хүн байхад 4 сая төгрөгийн цалинтай ч хүн бий. Худалдаа, үйлчилгээ, эмнэлэг, сургуулийн ажилчдын цалин бага байж болно. Уул уурхай, олон улсын байгууллагад ажиллаж буй хүмүүсийн цалин өндөр.

Нийгмийн даатгалын санд аж ахуйн нэгжүүдийн бүртгүүлсэн мэдээллийн дагуу эдгээр бага, өндөр цалингийн дунджаар дундаж цалинг гаргаж ирдэг. Тэгэхээр бага цалинд их цалин нөлөөлж, "Дундаж цалин 1.5-2 сая" гэдэг тоо гарч ирдэг" хэмээн тайлбарлаж байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 8 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 8 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 9 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 9 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 9 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06