З.ТӨМӨРТӨӨМӨӨ: Жагсагчдыг зөвшилцөж, ярилцах шаардлагатай гэж үзээд СТӨ-г нээж өгч байна


Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө  өнөөдөр дахин жагсагчдадаа уулзаж санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр жагсагчдад  Соёлын төв өргөөг нээж өгч байгаагаа онцолсон юм.

Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө:

“Жагсагчид байр сууриа нэгтгэж шаардлагатай байна. Хэрэв тэгж чадахгүй бол энэхүү жагсаал цуглаан үнэгүйдэх, хүмүүст ойлгомжгүй байдал үүсгэх нөхцөл байдалтай болоод явчихлаа. Органикаар жагсаж байгаа хүмүүс дээр зохион байгуулалттай хүмүүс орж ирж байна гэх мэдээлэл ч байна. Тэгэхээр өөрсдийн хүсэл зоригоор жагсаал цуглаан хийж байгаа залуучууд маань сайн зөвлөлдөж, ярилцах орчныг бүрдүүлэх нь чухал гэж үзээд Соёлын төв өргөөг нээж өгч байна” гэлээ.

Харин жагсагчдын зүгээс залуучуудаа дэмжин ажиллаж байгаад талархаад мөн л элдэв янзын хүсэлтүүдээ уламжилж сонсогдов.

Тухайлбал, өчигдөр л гэхэд талбай дээр баригдсан гэрүүдэд хогийн шүүр, цэвэрлэгээний материал, бүр тогтмол цэвэрлэгээ оруулахыг хүссэн.

Уг нь ТҮК-ийн ажилчид талбай дээр 24 цагаар ээлж хүлээлцэн ажиллаж байгаа. Мөн нийслэлээс тогтмол хонож байгаа жагсагчдад нийтийн ариун цэврийн өрөөг нээлттэй үлдээж байгаа гэхчлэн жагсагчдын хүсэлт шаардлагыг төрийн байгууллагууд, нийслэлийн холбогдох удирдлагууд аль болох хүлээж авч байгаа ч хэтийдсэн, хэлбэрдсэн хүсэлт шаардлагууд ганц нэгээр тогтохгүй болж байгааг энд мөн онцлох нь зүйтэй биз ээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
1
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 8 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 8 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 9 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 9 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 9 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06