"Түгжрэл ихтэй замд автомашины яндангийн ус тогтож хөлдсөнөөс гулгаа үүсэж байна"


Нийслэлийн нутаг дэвсгэрт халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, өнгөрсөн аравдугаар сараас хойш нийт 1966 тонн бодис, 2969 тонн давс цацжээ. Энэ сарын 22-ны байдлаар 1930 тонн бодис, 4337 тонн давсны нөөцтэй байна.

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ жил 1000 тонн бодис, 2900 тонн давс нэмж авахаар худалдан авалтын гэрээ хийсэн бөгөөд нийлүүлэх шатанд ажил явж байна.

Өдөрт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам, талбайд 10-60 тонн давс цацдаг аж. Халтиргаа, гулгаа үүсээд байгаа шалтгааныг Улаанбаатарын Захирагчийн ажлын албаны Хөрс, орчны бохирдол, ариутгал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал "Замын өгсүүр болон уулзвар, байшингийн сүүдэртэй хэсэгт цас, мөс тогтоод халтиргаа үүсэж байгаа. Мөн автомашины түгжрэл ихээр үүсдэг хэсэгт яндангаас гарч буй ус замд тогтоод халтиргаа, гулгаа үүсэх гол шалтгаан болж байгаа. Цас орсон тохиолдолд тухай бүрд нь арга хэмжээ аваад давс, бодисоо их хэмжээгээр цацдаг" гэж тайлбарлав.

Нийслэлийн 13.2 сая метр, квадрат зам талбайд давс, бодис цацаж, цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг аж. Үүний 30 хувийг Хот, тохижилтын газар, үлдсэн 70 хувийг дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компаниуд болон хувийн хэвшил хариуцдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30