Хотын Ерөнхий менежер М.Баяраа: Цэвэрлэгээний машин, техникүүдийг нэмэх, парк шинэчлэлийг даруй хийх хэрэгтэй


Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зам, талбайн цас, мөс цэвэрлэх ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ажлыг аваад халтиргаа, гулгаанаас сэргийлэх, зам, талбайн цас, мөсийг цэвэрлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд давс, бодисын нөөц бүрдүүлж, татан авалт хийж байгаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч явган хүний зам, автобусны зогсоолуудад гулгаа үүссэн байна. Тэгэхээр зам, талбайн цэвэрлэгээг нарийн, сайн хийх шаардлагатай. Ер нь зам, талбайг тоног төхөөрөмжөөр цэвэрлээд, дараа нь давс, бодисоо цацах ёстой. Ингэхийн тулд цэвэрлэгээний машин, техникүүдийг нэмэх, парк шинэчлэлийг даруй хийх хэрэгтэй” хэмээв.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны дарга Г.Дөлгөөнмөрөн “Хот тохижилтын газарт замын нуух цэвэрлэдэг том оврын шүүрт машин 15 байдгаас 12-13 нь цэвэрлэгээнд тогтмол гарч байна. Мөн давс, бодис цацдаг 13 машинтай. Манайд сүүлийн 10 жил парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс техник хэрэгсэл эвдрэх асуудал гарсаар байгаа. Хотын Ерөнхий менежер энэ асуудалд анхаарч байгаад баяртай байна. Бидэнд шаардлагатай байгаа техникийн талаарх саналаа хүргүүлсэн. Ойрын өдрүүдэд хүйтэн, хялмаа их хаяж байгаа тул зам, талбайн халтиргаа гулгааг арилгахаар өдөр бүр өглөө эрт  гаргасан хуваарийн дагуу давс, бодис цацаж, арга хэмжээ авсаар байна” гэлээ.

Мөн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Н.Батмөнх “Цас орсон, хүйтэрсэн үед бидний ачаалал мэдээж нэмэгддэг. Ойрын өдрүүдэд хялмаа ихтэй байна. Өглөө 06:00 цагаас ажлаа эхэлж, халтиргаа үүсэх эрсдэлтэй газруудыг түрүүлж цэвэрлэнэ. Явган хүний замыг шүүрдэж, гараар цэвэрлэдэг. Нуух цэвэрлэдэг шинэ техниктэй болчихвол бидний ажил хөнгөрнө” гэж онцоллоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30