ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг огцруулах ёстой гэв


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон бусад удирдлагыг огцруулъя хэмээн  "Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

 Тэд хэлэхдээ

"Монгол Улсад 1998 оноос эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр буюу Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэсгийн эмнэлгээс өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжсэн. Тухайн үеэс эхлээд нэг иргэнд ногдох норматив хэмээх санхүүжилтээр 24 дэх жилдээ бид санхүүжилтээ аваад явж байна. Бид нийт хүн амын 70 хувьд нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг аймаг, дүүргийн засаг дарга, эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн төв гуравласан гэрээ байгуулан ажилладаг. 

Бид  одоо нэг иргэнд батлагдсан 2022 оны санхүүжилтээ авч чадахгүй байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2022 оноос эхлэн ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан ч батлагдсан төсвөө авч чадахгүй байгаа юм. Бид 1-3 сарын санхүүжилтийн 50 хувийг авсан. Харин 4-7 сарын хоорондох санхүүжилтийг батлагдсан хувиар нь авч чадахгүй байна. 

Ингэснээр Ерөнхий сайдад албан шаардлага өгснөөр дөрөвдүгээр сараас эхэлж нэмэгдсэн тарифаар санхүүжилтээ авч эхэлсэн. Гэтэл 7,8,9 сарын санхүүжилтийг өгөхгүй асуудал мөн үүссэн. Яагаад санхүүжилт өгөхгүй байгаа шалтгаанаа тайлбарладаггүй. 

Даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн дарга сүүлд өгсөн мэдээлэлдээ өрхийн эмнэлгээс иргэн бүрд сар бүр 60 мянган төгрөг, жилд 720 мянган төгрөгийн санхүүжилт олгодог тухай ямар ч үндэслэлгүй мэдээлэл өгсөн. Өөрийн гаргасан эрхзүйн баримт бичгээ судлалгүйгээр ийм мэдээлэл өгсөн нь иргэд, эрүүл мэндийн ажилтны дунд үл ойлголцол үүсгэж иргэдийн сэтгэл зүйг төөрөгдүүлсэн. 

Энэ тарифыг задлаад үзвэл, нэг иргэнд ногдох тариф нь насны ангилалтай байдаг.  Үүнд: 0-5  нас,  6-17 нас, 16-49 нас, 60-аас дээш насны ахмад болон бусад гэсэн ангиллаар тус тусын үнэ тарифаар эмчилгээгээ хийдэг.

Эрүүл мэндийн сайд байсан С.Энхболдийн өрхийн эмнэлгийн үнэлгээгээр бүх өрхийн эмнэлгийн хангалтгүй буюу 68 болон 72 оноо оноогоор дүгнэсэн байсан. Бүх өрхийн эмнэлэг адил оноо авна гэж байхгүй. Ажлаа мэдэхгүй хэр нь өрхийн эрүүл мэндийн ажилтнуудыг ажлаа хийхгүй байна гэх ойлголттой мэдээлэл өгч байна. Бид ямар ч мэдээллийг нээлттэй авч чаддаггүй. Тиймээс Л.Бямбасүрэн даргыг огцруулах шаардлагыг холбогдох албаныханд хүргэнэ. Бид 2023 онд ёс зүйгүй, ажлаа мэддэггүй хүнтэй өрхийн эмнэлгүүд гэрээ байгуулахгүй" гэлээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30