Германаас гоо сайхны бүтээгдэхүүн захиалж авсан иргэнд хэрэг үүсгэж, шүүхээр хэлэлцжээ


Иргэн Н 2021 оны зургадугаар сард Беканекс.ком /Becanex.com/ гэх цахим хуудаснаас 1961 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах эмийн тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох каннабидолын агууламж бүхий бүтээгдэхүүн, гавар мэтийг Герман Улсаас захиалжээ.

Улмаар бүтээгдэхүүнээ хүлээн авах явцад Монгол шуудан дахь гаалийн хяналтын бүсийн тодорхойлолттойгоор мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис болох каннабидолын агууламж бүхий бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд зааснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, хэрэглэх байсан гэх шингэн болон тосон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн найрлагад байгаа мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис болох каннабидолын агууламж нь дангаар донтуулах хамаарал үүсгэж чадахгүй болох нь нотлогдсон.

Уг бүтээгдэхүүн олон улсын хэмжээнд чөлөөтэй худалдаалдаг, бүтээгдэхүүнийг ямар хэмжээ тунгаар биеийн аль нэг хэсэгт түрхэж хэрэглэсэн тохиолдолд хүний бие, сэтгэхүйд мансууруулах нөлөөлөл үзүүлдэг болохыг тодорхойлох боломжгүй, найрлагад орсон сэтгэцэд нөлөөт бодис гэж үзэж буй каннабидолын агууламжийг найрлагаас салган өөр төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг гарган авч хэрэглэх боломжтой  эсэх нь тогтоогдоогүй байна.

Тиймээс Н-ыг бүтээгдэхүүнийг зөвхөн гоо сайхандаа хэрэглэх зорилготой улсын хилээр нэвтрүүлсэн болох нь тогтоогдсон тул гэмт хэргийг үйлдэх сэдэлт, санаа зорилгогүй гэж үзэн цагаатгаж шийдвэрлэсэн.  

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол ЭНД дарна уу. Хураангуйг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30