ХӨСҮТ: Covid-19-ийн өндөр эрсдэлтэй гэсэн үр дүн гарсан


ХӨСҮТ-ээс цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Covid-19-ийн өндөр эрсдэлтэй гэсэн үр дүн гарсан талаар дуулгалаа. Тодруулбал, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан хэлэхдээ "Дэлхий даяар цар тахалтай нүүр тулаад яг гурав дахь жилтэйгээ золгож байна. Цар тахлын онош батлагдсан 657 сая хүн байгаагийн 6.6 сая нь харамсалтайгаар нас барсан гэсэн тоон мэдээлэл бий. Дэлхий дахинд Covid-19 цар тахал, ялангуяа омикроны давлагаа сүүлийн долоо хоногт 21 орчим хувиар буурсан мэдээлэл байна. Олон улсад дэгдэлт үүсгэж буй хувилбарыг авч үзвэл BA5 бөгөөд 63 хувьтай, ВА2-ын 2.75 гэдэг хувилбар BQ1 хувилбарууд дэгдэлт үүсгэж байна. Манай урд хөрш оны өмнө буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлээд цар тахлын талаарх тоон мэдээллийг бүрэн нийтлэхгүй байна. Гэхдээ ДЭМБ-ын мэдээллээр, урд хөршид сүүлийн 24 цагт 34 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн, өнгөрсөн долоо хоногт 210 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл байна. Энэ долоо хоногт өвчлөл, тохиолдлын тоо 45 хувиар өссөн байна.

Covid-19-ийн шалтгаант 648 нас баралт бүртгэгдсэнийг мэдээлсэн. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 50 гаруй хувиар өссөн дүн. Урд хөршид дэгдэлт үүсгээд байгаа вирусын хувилбарын хувьд 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс 24-ний өдрийн сорьцын мэдээллээр авч үзвэл 85 хувь нь омикроны BF7 гэдэг дэд хувилбар, 15 хувь нь BA5.2 гэдэг дэд хувилбар байна. Мөн маш олон дэд хувилбар урд хөршид дэгдэлт үүсгэж байна.

Барууны орны эрдэмтэд судалгаагаар, БНХАУ-д цар тахлын оргил үе нэгдүгээр сарын дунд үе гэхэд тохиолдоно гэж тооцсон байна. Хоногт 7.7 сая тохиолдол бүртгэгдэнэ, үүнээс 10-14 хоногийн дараа нас баралтын тоо хамгийн дээд түвшинд хүрч, 25 мянга орчим нас баралт бүртгэгдэнэ гэсэн тооцооллууд хийсэн байна.

Манай улсад нэгдүгээр сарын эхний долоо хоногт нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан үзүүлэлт. Сүүлийн өдрүүдэд өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо 10-аас бага болсон. Зарим өдөр 7, зарим өдөр 9 гэх мэтчилэн бүртгэгдэж байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш Covid-19-ийн шалтгаант нас баралт манай улсад бүртгэгдээгүй.

Өнөөдрийн байдлаар 34 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 134 хүн гэрийн хяналтад байна. Эмнэлэгт хэвтэгсдийн 94 хувь нь хүндэвтэр, 6 хувь нь хөнгөн гэсэн эмнэл зүйн эрэмбэтэй байна. Манай улсад BQ1.2 гэдэг дэд хувилбар 92.5 хувьтай, BQ1.1 гэдэг дэд хувилбар 2.5 хувьтай байна. BQ дэд хувилбар нийлээд 95 хувийг эзэлж байна гэж ойлгож болно. Үлдсэн 5 хувь нь BA5 гэдэг хувилбар байна.

Бид олон салбарын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Урд хөршид амаргүй байгаа учраас энэ нөхцөл байдал манайд яаж нөлөөлөх вэ гэдэг эрсдэлийг ХӨСҮТ, Улсын онцгой комисс ЭМЯ, ОБЕГ, Гаалийн ерөнхий газар, ХСҮТ, НЭМҮТ гээд олон салбар хамтарч, Covid-ийн эрсдэлийн үнэлгээг 29 дэх удаагаа хийсэн. Он гараад нэгдүгээр сарын 4-нд энэ эрсдэлээ үнэлсэн. Эхлээд эрсдэлийг түвшин ямар байна вэ гэдгийг, дараа нь үр дагаврын түвшин ямар байна вэ гэдгийг тооцдог. Эрсдэлийн үнэлгээгээр "өндөр эрсдэлтэй" гэсэн дүн гарсан. Энэ чиглэлээр хамтарч ажиллах саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Урд хил нээгдэхтэй холбоотойгоор манай улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос эрүүл мэндийн салбарт ирэх ачаалал, эрсдэлээс гадна эдийн засагт ирэх үр нөлөө, олон улсын харилцаа гэх мэтчилэн олон талаас нь авч үзэж байж энэ шийдвэрүүдийг гаргаж байгаа гэж ойлгож байна" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29