Урд хөршийн ДНБ нэг хувиар буурахад манай дотоодын үйлдвэрлэл 0.55 хувиар буурдаг


Цар тахлын Монголын макро эдийн засагт үзүүлэх нөлөө судалгааны ажлыг хэвлэжээ.

Энэ судалгааны ажил цар тахлын үед Монголын макро эдийн засагт чухам юу болж байсан, түүнд ямар хүчин зүйлс нөлөөлсөн, ямар бодлогын хариу арга хэмжээ авах шаардлагатайг баримтжуулан үлдээснээрээ онцлог юм. Судалгааны ажлын тоон мэдээллийг дахин шинэчилж, бодлогын зөвлөмж дээр илүүтэй анхаарсан “Socio-economic recovery from the Covid-19 pandemic: Macroeconomic impacts and policy issues in Mongolia” хувилбартай танилцаж болно.

Судалгаагаар хөгжиж буй, түүхий эд экспортлогч эдийн засагтай Монгол Улсын жишээн дээр цар тахал макро эдийн засагт ямар сувгуудаар дамжин, хэрхэн нөлөөлснийг судалсан. Ингэхдээ олон тооны дотоод, гадаад хувьсагчдын улирлын тоон өгөгдөлд суурилсан Бейсийн бүтцийн вектор авторегресс (Bayesian VAR)-ийг байгуулж ашигласан болно. Цар тахал ямар сувгуудаар, аль шокын хэлбэрээр эдийн засагт нөлөөлж байгааг шууд таних, улмаар онолын түвшинд загварчлах боломж хязгаарлагдмал. Иймд энэ арга зүйг ашигласан. Энэ стратегийн хувьд эдийн засгийн гол секторуудын эрэлт, нийлүүлэлтийн шокуудыг боломжит түвшинд таньж, тэдгээрийн нөлөөг тооцох байдлаар цар тахлын үед эдийн засагт гарч буй өөрчлөлтийн шалтгааныг ойлгож, бодлогын хариу арга хэмжээний санал гаргах боломжийг олгох юм.


Энэ судалгаанаас ковид-19 БНХАУ-ын эдийн засаг, глобал эрдэс түүхий эдийн зах зээлд доргио өгөх замаар Монголын эдийн засагт нөлөөлөх, хил дамнасан нөлөө хүчтэй байгааг олж илрүүлсэн. Тухайлбал, БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), зэсийн үнийн шок 2020 оны  I улирлын Монголын бодит ДНБ-ий уналтын 3/5, 1/5-ийг тус тус тайлбарлаж байна. Харин 2020 оны II  улирлаас 2021 оны I улирлын хооронд ажиглагдсан сэргэлт гадаад эерэг шокоор тайлбарлагдаж байна. Гэхдээ 2021 оны эхний улирлын байдлаар эдийн засагт зээлийн тасалдал, хөдөлмөрийн зах зээлийн уналт үргэлжилсээр байсан. Ажил эрхлэлтийн бууралтын 2/3 нь ажиллах хүчний эрэлтийн сөрөг шоктой холбоотой байв.

Энэ судалгааны ажлаар зарим шинэ эмпирик баримтуудыг гаргасан. Тухайлбал, БНХАУ-ын ДНБ нэг хувиар өсөх/буурах нь манай дотоодын үйлдвэрлэлийг 0.55 хувиар өсгөх/бууруулах, харин БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс (ХҮИ) нэг хувиар өсөх/буурах нь манай ХҮИ-ийг 0.7%-аар өөрчлөх нөлөөтэй байна. БНХАУ-ын өсөлтийн төсөөлөл хүчтэй буурч байгаа нь манай гадаад эрэлтийг бууруулах замаар өсөлтийн төлөвт сөргөөр нөлөөлөхийг илтгэнэ. Түүнчлэн валютын ханшийн балансын суваг, санхүүгийн хурдасгуурын нөлөө, банкны зээлээр дамжих цалингийн өсөлтийн хэрэглээний үнэ дэх шууд бус сувгийн нөлөө зэрэг олон шинэ эмпирик нотолгоог гаргав. Өөр бусад олон сонирхолтой үр дүнг судалгааны ажлаас уншина уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 3 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 3 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 3 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 4 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 4 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06