СЭЛБЭ ДЭД ТӨВД УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА М.БАЯРАА АЖИЛЛАА


Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, ус хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагын чадавхижуулах зэрэг зорилготой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 6 дэд төв байгуулагдана.

Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын харьяа Сэлбэ дулааны станцтай танилцлаа тус станц нь 28мвт-ын хүчин чадалтай Сэлбэ дэд төвд Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд нийт 156 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж байна.

Тус албанаас Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэж байсан 16-100кВт/цаг хүчин чадалтай 2237 бага чадлын халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаан цахилгаан, хийн болон сайжруулсан шахмал түлшинд бүрэн шилжүүлсэн.

Мөн 100кВт-аас дээш хүчин чадалтай 645 усан халаалтын болон технологийн уур үйлдвэрлэх зориулалт бүхий зуухнаас төвлөрсөн дулаанд 84, Цахилгаан хангамжид 47, Хийн хангамжид 80, сайжруулсан шахмал түлшинд 175, технологийн уур үйлдвэрлэгч 86 зуухыг баяжуулсан нүүрс /мидлинг/-д шилжүүлж түүхий нүүрсний хэрэглээг жилд 141189 тонноор, агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээг 7187 тонноор тус тус бууруулсан байна.

Нийслэлийн хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар Нийслэлд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгжийн 173 халаалтын зуух, технологийн уур үйлдвэрлэгч 86 зуух нийт 259 зуух эрчим хүчний болон баяжуулсан нүүрс /мидлинг/-ийг хэрэглэж байна.

Халаалтын зууханд 2022 онд хийсэн технологийн шинэчлэлийг авч үзвэл:

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуйн нэгжийн 73 байршлын 173 халаалтын зуухнаас 22 байршлын 22 сургууль, цэцэрлэгийн 40 халаалтын зуухыг улс, нийслэл болон гадаадын зээл тусламжийн 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022 онд цахилгаан болон хийн хангамжид шилжүүлж байна. Үүнээс:

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-3” төслийн хүрээнд Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Азийн хөгжлийн банкны 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 сургууль, цэцэрлэгийг газрын гүний дулаан болон цахилгаан, хийн хангамжид шилжүүлэх ажил хийгдэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 11 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 11 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 11 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 12 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 12 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 12 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 12 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06