"Номин" сүлжээ дэлгүүр 6,9 тэрбум төгрөгийн торгуулиа хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд ханджээ


“Номин” сүлжээ дэлгүүрийг 6.9 тэрбумаар торгох шийдвэрийг ШӨХТГ-аас өнгөрсөн оны 11 дүгээр сард гаргасан. 

Хэрэглэгчээс "Номин" сүлжээ дэлгүүртэй холбоотой гомдол ирсэн. "Номин" сүлжээ дэлгүүр хямд үнийг тогтооно гэж маркетингийн сурталчилгаа явуулдаг мөртлөө бараа нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад үйлчилгээний байгууллагаас үнэтэй байгаа талаар иргэдээс гомдол ирсэн. Тухайлбал, "Оргил" худалдааны төвд 3650 зарагдаж байсан ундаа "Номинд" 3900 төгрөгийн үнэтэй байгааг худалдан авагч анзаарч дэлгүүрт нь эхлээд гомдол гаргасан байна. Энэ дагуу Номин сүлжээ дэлгүүрт гомдол гаргахад "Номин"-гийн зүгээс "Оргил" сүлжээ дэлгүүрийн тухайн ундааг 3900 болгон үнийг нь нэмэгдүүлэхээр болсон гэсэн хариу өгчээ. Үүний дараа хэрэглэгч ШӨХТГ-т гомдол гаргасан байдаг.  Улмаар ШӨХТГ-Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу "Номин" сүлжээ дэлгүүрийг 6,9 тэрбум төгрөгөөр торгосон. 

 Тэгвэл энэ торгуулийг "Номин Тав" ХХК хүлээн зөвшөөрөлгүй, шүүхэд хандсан байна. 

 Энэ талаар ШӨХТГ-ын дарга асан С.Мөнх-чулуун "Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр дуудагдаад гутлаа тослож, зангиагаа зүүгээд ирлээ. ШӨХТГ-аас "Номин Тав" ХХК-г өрсөлдөөнийг хязгаарласан, нийтийн ашиг сонирхолд харшилсан гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн үндэслэлээр 6,9 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсныг "Номин Тав" ХХК эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30