Сири улс олон улсын тусламжгүй дангаараа гамшигтай тэмцэж байна гэв


Туркийн өмнөд Сирийн хойд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт даваа гарагт болж тус бүс нутгууд гамшгийн байдалтай байна. Амиа алдагсдын тоо 15 мянгад хүрсэн тухай олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлсээр байна. Улмаар олон улсын тусламжийн цуваа Турк улсын зорьж аврах ажиллагаанд дэлхийн олон орны аврагчид оролцож байгаа юм. Тэгвэл хөрш зэргэлдээ Сири улсад байдал арай өөр байгаа талаар Сирийн сайн дурын ажилтнууд болон улс төрийн идэвхтнүүд хэлж байна. 

Олон жил үргэлжилж буй иргэний дайны улмаас АНУ болон барууны орнуудын хоригт орсон Сири улсад шууд туслах боломжгүй тул олон улсын тусламж одоог хүртэл Сирид очоогүй байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрээс аврах баг, сайн дурынхан Туркт ирсээр байхад адилхан газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сири улс олон улсын тусламжгүйгээр дангаараа гамшигтай тэмцэж байгаа нь шудрага бус гэж Сирийн эрүүл мэндийн сайн дурын ажилтан хурцаар шүүмжиллээ. Сайн дурын ажилтнууд НҮБ-аар дамжуулан яаралтай тусламж илгээхийг дэлхий нийтэд уриалж байна. 

Одоогоор Европын холбоо 3.5 сая еврог Сирийн засгийн газар болон босогчдын хяналтад байгаа бүс нутагт тусламж болгон олгохоор шийдвэрлэсэн байна.  Түүнчлэн НҮБ газар хөдлөлтөд ихээр нэрвэгдсэн Сирийн босогчдын хяналтад байгаа баруун хойд нутагт тусламж оруулах бүх арга замыг судалж байгаагаа мэдэгдсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 9 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 11 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 13 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 13 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 13 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 15 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 15 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 15 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 16 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01