Баянзүрх дүүргийн санаачилсан төслүүд улс, нийслэлийн хэмжээнд жишиг болон хэрэгжиж байна


Баянзүрх дүүргээс 2022 онд санаачлан хэрэгжүүлсэн томоохон төслийн нэг бол "Бидний гудамж" төсөл. Яагаад томоохон гэж нэрлэх болсон гэхээр дүүрэг орон нутгийн хувьд аж ахуйн ажилтай л зууралдана уу гэхээс төсөв, хөрөнгө зарж гоё тохижилт хийх боломж хомс. Гэхдээ манай дүүргийн удирдлагын багаас "Ер нь яагаад гэр хорооллын иргэд хашаанаасаа гараад сайхан тохижилттой талбай, гудамжтай байж болохгүй юм" гээд төслийг хэрэгжүүлэхээр болж 9-р хороо Шархад орчимд 10 жилийн турш хогийн жалга байсан, хүн битгий хэл нохой ч явахааргүй хэсгийг сонгож автомашингүй, бүх насныхан амарч зугаалах боломжтой "Бидний гудамж" төслийг хэрэгжүүлсэн.

Төсөл ч үр дүнгээ өгч өнөөдөр 9, 17, 34-р хорооны иргэд, залуусын хэдийнээ очих дуртай газар болсжээ. Дулааны улирал тэнд хүүхдүүд шаагилдаж, залуус спортоор хичээллэж, ахмадууд хашаа хороогоо янзалж, мод тарьж, гэр хороололд байгаа "БИДНИЙ ГУДАМЖ"-аа тордож байна.

Цаашлаад энэ төслийг бусад дүүргүүд, аймгууд хүртэл хэрэгжүүлж жишиг болгож автомаштнгүйч, ээлтэй гудамжийг бий болгоод эхэлжээ.

Байгаа цаг үедээ түүхийг бүтээж, хийвэл хийсэн шиг хий гэдэг шиг манай дүүргээс ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд гаргасан 3Х3, "Бидний гудамж," орц гарц чөлөөлөлт, гарааш буулгаж тохижилтын ажлууд нийслэл, улс, дүүргүүдийн хэмжээнд жишиг болж, ажил хэрэг болж байгаад дүүргийн удирдлагуудын зүгээс дэмжиж, талархалтай хандаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30