Цар тахлаас хойших БНХАУ-ын талаас Монголд хийх дээд хэмжээний анхны айлчлал маргааш эхэлнэ


УИХ-ын даргын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга манай улсад айлчлах гэж байгаа билээ. Айлчлалын талаар УИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдоржоос тодрууллаа.

-Энэ удаагийн айлчлалын онцлог юу вэ? -УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу энэ сарын 10-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Хоёр улс 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд хэмжээнд тогтмол харилцан айлчилж ирсэн. Харин 1962-1980 онууд болон цар тахал эхэлснээс хойших сүүлийн хоёр жил хагасын хугацаанд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд түр тасраад байв. Гэхдээ цар тахлын хугацаанд цахим уулзалт, яриа хэлцлүүд тасралтгүй үргэлжилж, манай хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцаа хэвийн түвшинд хадгалагдаж ирсэн. Өнөөдөр цар тахлын аюул бүрэн арилаагүй байгаа ч улс орнууд гадаад харилцаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг харилцан зөвшилцөж, хамтын хүчээр даван туулах бодлого хэрэгжиж байна. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргын айлчлал нь манай улсад хийж буй тус улсын анхны дээд түвшний айлчлал юм.

-БХАТИХ-ын Байнгын хорооны дарга өмнө нь хэзээ Монгол Улсад айлчилсан бэ? -Энэхүү айлчлал нь БХАТИХ-ын Байнгын хорооны даргын есөн жилийн дараах Монгол Улсад хийж буй айлчлал учраас хоёр талаас өндөр ач холбогдол өгч байна. Харин БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшугийн хувьд манай улсад өмнө нь ирж байсан юм билээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Ли Жаньшу албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Монгол Улсад ирж байжээ. Мөн 2021 оны 3 дугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшутай цахим уулзалт хийж, цар тахлын үед БНХАУ-аас Монгол Улсад үзүүлэх тусламжийн талаар хэлэлцэн тохирч байв.

-Айлчлалын үеэр ямар асуудлууд яригдах бол? -Өндөр дээд хэмжээний төрийн айлчлалын гол ач холбогдол нь хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болдог. Мөн хоёр улсын харилцан итгэлцлэлийг бэхжүүлж, бүх түвшний харилцааг урагшлуулан хөгжүүлэх болон парламент хоорондын тогтсон харилцааг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байх нь дамжиггүй. Айлчлалын үеэр яригдах тодорхой асуудлууд, яриа хэлэлцээний хувьд хоёр талын холбогдох байгууллагууд идэвх чармайлт гарган зав зайгүй ажиллаж, айлчлалын бэлтгэлийг бүрэн хангаад байна.

Хятадын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшуд бараалхана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 18 цагийн өмнө
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 18 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 19 цагийн өмнө
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 20 цагийн өмнө
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 20 цагийн өмнө
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 20 цагийн өмнө
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА Өчигдөр
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО Өчигдөр
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ Өчигдөр
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТОХИРГООГ ХИЙЖ, ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛА… Өчигдөр
ПАРЛАМЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬД ХАРШЛАХГҮЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙ… Өчигдөр
ТУРКМЕНИСТАН УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧ, ХАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛ… Өчигдөр
ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 67.22 ХУВЬТАЙ ҮРГЭЛ… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ Х… Өчигдөр
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 30 ХОНОГ ЗОГСООНО 2026/09/29
ОУ-ЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ 2026/09/29