“Fifty Fifty” хамтлаг “BLACKPINK”-ийн араас “Billboard Hot 100” жагсаалтад хамгийн удаан багтсан “K-pop” охидын хамтлаг болжээ


Өмнөд Солонгосын “K-pop” урсгалын “Fifty Fifty” охидын хамтлаг “Cupid” дуугаараа “Billboard Hot 100” дууны жагсаалтад найм дахь долоо хоногтоо дараалан бичигдэж байна. 

Америкийн “Billboard”-ын шилдэг дуунуудын энэ долоо хоногийн жагсаалтад “Cupid” дуу өмнөх долоо хоногийнхоосоо хоёр байр ахиж 17-т жагссан байна.

Ингэснээр шинэ залуу охидын хамтлагийн амжилт энэ цаг үеийн хамгийн алдартай “K-pop” охидын хамтлагт тооцогдож буй “BLACKPINK”-ийн амжилттай эн зэрэгцэж, хоёр хамтлаг “Billboard”-ын жагсаалтад хамгийн удаан багтсан “K-pop” охидын хамтлаг болжээ. 2020 онд “BLACKPINK” Америкийн дуучин Селена Гомезтой хамтран гаргасан “Ice Cream” дуугаараа найман долоо хоног дараалан “Billboard”-ын жагсаалтад багтаж байсан юм. 

“Fifty Fifty” хамтлаг “Hot 100” дууны жагсаалтад гуравдугаар сарын 28-нд анх бичигдсэнээр өнгөрсөн 11 дүгээр сараас уран бүтээлээ цацаж эхэлснээсээ хойш хамгийн хурдан энэхүү жагсаалтад багтсан хамтлаг болжээ. Түүнээс хойш байраа ахиулсаар өдгөө шилдэг 20-т багтаад байгаа нь энэ юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ЭЭС Ж.ЭНХТӨР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 3 минутын өмнө
110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА 16 минутын өмнө
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС COP17 ХУРАЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛА… 22 цагийн өмнө
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ 22 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ 23 цагийн өмнө
COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛ… Өчигдөр
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЖ… Өчигдөр
“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” 150150 ТУСГАЙ ДУГААРТ 1634 ИРГЭНЭЭС САНАЛ, … Өчигдөр
АЗИЙН НЭЭЛТТЭЙ ШОРТ ТРЕКИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГ ХОС МЕДАЛЬТАЙ ТЭМЦЭЭ… Өчигдөр
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА Өчигдөр
ЭХИЙН АЛДАР ОДОНГИЙН ТЭТГЭМЖИЙГ ЭНЭ САРЫН 25-НД ОЛГОНО Өчигдөр
БАРУУН САЛААНЫ ГОЛ, БУМБАТ РАШААНД 16.9 МЯНГАН М3 ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАГ… Өчигдөр
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ЖИШИГ СУРГУУЛЬ НЭЭНЭ Өчигдөр
ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН 3 СУМАНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ Өчигдөр
ОДООГИЙН БАЙДЛААР НЭГДҮГЭЭР АНГИД 18254 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА Өчигдөр
ЗАСАГ | ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ТЕХНОЛОГИЙН ПАРК ХЭЛБЭРЭЭР ХӨГЖҮҮЛЭХ Т… Өчигдөр
ГАНДАН ОРЧМООС ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ МӨНГӨН ЗООС, ЕМБҮҮ, ГУЛДМАЙ ЗЭРГИ… Өчигдөр
“ЭХ ОРОНЧ ЗАЛУУС” АЯНЫ ХҮРЭЭНД АЛБА ХААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАЛАА Өчигдөр
УКРАИНЫ ТАЛ ОРОСЫН ТОМООХОН 10 ҮЙЛДВЭРИЙГ ДАХИН ОНИЛЖ ЦОХИЛТ ӨГСӨН БАЙ… Өчигдөр
1000 ТОГООЧ НЭГЭН ЗЭРЭГ ХОРХОГ ХИЙЖ, МОНГОЛ ХОРХОГИЙГ ГИННЕСИЙН РЕКОРД… Өчигдөр