ОЛОН УЛСЫН АГААРЫН ШОУ МОНГОЛД АНХ УДАА БУЯНТ-УХАА-Д БОЛНО


Дэлхийн олон оронд хамгийн нэр хүндтэй, хамгийн томдоо тооцогддог “Air show” Монголд анх удаа “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хөөрөх зурваст болох гэж байна. Энэхүү шоу өдөрлөг үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд өглөө 11 цагаас эхлэн гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн арга хэмжээ, орой 18 цагаас үдшийн 23 цаг хүртэл залуучуудад чиглэсэн хамтлаг дуучдын урлагийн фестивал хэлбэрээр үргэлжилнэ хэмээн өнөөдөр зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ.

Өдрийн арга хэмжээний үеэр цэргийн “МИГ-29” сөнөөгч онгоц, агаарын парад үзүүлбэр болон агаараас авран хайх баг, шүхэрчдийн үзүүлбэр үзүүлэх бөгөөд энэ үеэр Үндэсний урлагийн их театр бүрэн бүрэлдэхүүнээр тоглох юм. Хүүхэд багачууддаа нисэх онгоцонд зочилох, нисэхийн музей үзэх, зургаа авахуулах мэргэжил сурталчилах өдөрлөгт монголын болон БНСУ-ын нисэх салбарын мэргэжилтэн бэлтгэдэг хоёр топ сургуулийн төлөөлөл ирж танилцуулах арга хэмжээг бэлтгэсэн байна.

Харин үдшийн хөтөлбөрт БНСУ-ын топ-10-д нэрлэгддэг DJ, монголын хамгийн алдартай хамтлаг дуучид репперүүд, рок попын шилдэгүүд оролцож ая дуугаа өргөнө.

Хөтөлбөр өдрийн турш уйдахааргүй, олон сонирхолтой сурпризүүдээр дүүрэн байх ба 12 мянган га талбайд хамгийн том тайз, хамгийн шинэлэг үзүүлбэрүүдийг анх удаа үзүүлэхээр бэлдсэн. Мөн ирсэн зочидоо ая тухтай байх үүднээс худалдааны үйлчилгээний 100 гаруй асруудыг байрлуулж, аюулгүй байдал, хамгаалалт, үйлчилгээ бүхий л асуудлыг цогцоор нь анхаарч бэлтгэлээ хангасан хэмээн мэдэгдлээ.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал хэлэхдээ “Олон улсад зохион байгуулдаг агаарын шоуг ЗТХЯ, БХЯ, БОАЖЯ, НЗДТГ, ОБЕГ хамтран “Монголд зочлох жил”-тэй хөл нийлүүлэн, эх орноо гадаадад сурталчлах, салбарын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэлэг байдлаар явуулахад энэхүү арга хэмжээ чиглэгдэж байгаа бөгөөд Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 98, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал байгуулагдсаны 66 жилийн ойн хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг юм” гэлээ. Bu Airshow-ны нэвтрэх тасалбар нэг өдрийнх нь 30 мянга, хоёр өдрийнх нь 50 мянга байх бөгөөд 0-12 насны хүүхэд үнэ төлбөргүй байх юм. Мөн өдрүүдэд ХУД-ийн 120-ийн автобусны буудлаас Буянт-Ухаа нисэх онгоцны буудал хүртэл цаг тутам автобус үнэгүй үйлчлэх юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30