УИХ-ын гишүүн С.Батболд Дундговь аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа

Admin
Өчигдөр

УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг нарын албаны хүмүүс Дундговь аймагт улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцлаа. Дундговь аймгийн төв Мандалговь хотод баригдаж буй дулааны станцын барилгын явцтай танилцах үеэр тус төслийн гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэдийгээр станцын барилгын ажил тодорхой шалтгааны улмаас хоцорсон ч төслийн гүйцэтгэгчдийн хүчин чармайлтын үр дүнд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох боломж бүрдэж буйг танилцууллаа. Харин Мандалговь хотод баригдаж буй усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын гүйцэтгэгч Жи Жи Ай ХХК-ийн захирал С.Сэнгэсамбуу хэдийгээр төслийн гүйцэтгэл хугацаанаасаа өмнө явж буй ч барилгын материал, түлш шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан тодорхой хүндрэл бэрхшээлүүд гарч буйг онцоллоо.

УИХ-ын гишүүн С.Батболд төслийн ажлуудтай танилцах үеэрээ аймагт хийгдэж буй ард иргэдийн амьдрал ахуйд чухал ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтуудын ажлуудыг цаг хугацаанд нь дуусгах тал дээр гүйцэтгэгч компаниудад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн авто замын зураг төслийн ажил дууссан. Зам барилгын ажлыг ирэх онд эхлүүлэхээр тойргоос сонгогдсон гишүүд онцгой анхааран ажиллаж байгаа юм байна.

Дундговь аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Ахмадын өргөө үүд хаалгаа нээгээд удаагүй байна. Мөн Аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга, 960 хүүхдийн суудал бүхий 2-р дунд сургуулийн барилга, спортын танхимын хамт, 3-р дунд сургууль, 2-р цэцэрлэгийн барилгын ажил, сумдын сургууль дотуур байр, соёлын төв зэрэг нийт 72 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий бүтээн байгуулалтын ажил энэ онд өрнөж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30