Энэ жил эрт хүйтрэх төлөвтэй байгаа тул өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай хангахыг үүрэг болгов


Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар гарган ажиллаж буй. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэл Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангах нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийн чанартай, хэвийн ажиллагааг хангах ажлуудтай “Таван толгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрт очиж танилцлаа.

2022 оны есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай хангагдаад байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Үндсэн болон туслах тоноглолын их засвар 77 хувь, хөрөнгө оруулалт 72 хувь, техник зохион байгуулалтын ажлыг 69 хувьтай гүйцэтгэжээ. Нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл 60 гаруй хувьтай байна.

2022-2023 оны өвлийн их ачааллыг давахад нэн шаардлагатай бараа материал, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх, импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрт үүссэн валютын ханшийн зөрүүг ирэх оны төсөвт суулгаж өгөх зэрэг яаралтай шийдвэрлүүлэх асуудлууд тус салбарт байна. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний үнэ өртөг, ханшийн зөрүүнээс үүдэлтэй алдагдлыг нөхөх, дулааны цахилгааны станцуудад техникийн тоног төхөрөөмжийн шинэчлэл хийх, өргөтгөх, цахилгаан, дулааны эх үүсвэрийг нэмэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгааг ч салбарын сайд хэллээ.

Нийслэл Улаанбаатар хотын өвлийн хэрэгцээний сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр “Таван толгой түлш” ХХК 1200-1400 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж энэ сарын 8-ны байдлаар 99,348 тонн сайжруулсан шахмал түлш, 210 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлээд байна. Энэ сарын 15-наас сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотод 650 цэгээр борлуулж эхлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулахаар үйлдвэрүүдийн хатаалтын системийг өргөжүүлэн ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг автозамаар тээвэрлэн авчрахад зам эвдрэх зэрэг сөрөг нөлөөтэйгээс төмөр замаар тээвэрлэх, үүнд зориулсан өндөрлөгөөтэй зам барих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж эхнээсээ ашиглалтад оржээ. Харин мидлингийг тээвэрлэн авчрах вагон дутагдалтай байна.   Шадар сайд С.Амарсайхан энэ жил эрт хүйтрэх төлөвтэй байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлан, сайтар хангаж, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо. Сайжруулсан шахмал түлшний чанар, нөөц, борлуулалт, тээвэрлэлтэд онцгой анхаарч нийслэл хот, Эрчим хүчний яам, БОАЖЯ-нд уялдаа холбоотой нягт хамтран ажиллах ёстойг мөн санууллаа.  

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023 онд  эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч төсвийн дэмжлэг үзүүлэх бодлого барьж буйг хэлээд Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулж ойрын жилүүдэд тус салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийхээр төлөвлөж буйг онцоллоо. Засгийн газар өнөө маргаашаа аргацаасан гал унтраах арга хэмжээнээс илүү хөгжлийн бодлоготойгоо уялдуулж хийх ажлаа арав арван жилээр төлөвлөж, түүнийхээ хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарна. Энэ нь хувийн хэвшлийнхэнд, хөрөнгө оруулагчдад дэмжлэг болно. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг байдлыг халахаар Засгийн газар зорьж байна. Тиймээс Эрчим хүчний яам ч энэ бодлогыг барьж ЭЗХЯ-тай хамтран томоохон төслүүдээ арван жилээр тодорхойлж гарга. Эрчим хүчний салбар манлайлж ажилла, Засгийн газар бодлогоор дэмжинэ гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 18 цагийн өмнө
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 18 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 19 цагийн өмнө
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 20 цагийн өмнө
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 20 цагийн өмнө
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 20 цагийн өмнө
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА Өчигдөр
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО Өчигдөр
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ Өчигдөр
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТОХИРГООГ ХИЙЖ, ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛА… Өчигдөр
ПАРЛАМЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬД ХАРШЛАХГҮЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙ… Өчигдөр
ТУРКМЕНИСТАН УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧ, ХАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛ… Өчигдөр
ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 67.22 ХУВЬТАЙ ҮРГЭЛ… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ Х… Өчигдөр
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 30 ХОНОГ ЗОГСООНО 2026/09/29
ОУ-ЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ 2026/09/29