Жэжү их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн сайн дурын багийнхан манай улсад ажиллаж байна


БНСУ-ын Жэжүгийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн сайн дурын баг 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр 11 дэх жилдээ манай улсад ирж ажиллаж байна. Тэд Монгол түмний үндэсний их баяр наадмыг тохиолдуулж ирсэн бөгөөд эхний хоёр өдөр "Морьтон" эмнэлэгт байрлаж, тус эмнэлгийн хамт олонтой хамтран Хүй 7 худаг-т морин уралдааны үеэр гэмтсэн морьдод анхны тусламж үзүүлэх, дуудлагаар үзлэг хийх зэрэг ажлуудыг хийжээ.

“Мал аж ахуй зонхилсон Монгол Улсын хувьд малын халдварт өвчлөлгүй бүсийг бий болгох 5 жилийн зорилт тавьсан. Үүнтэй холбогдуулан Жэжүгийн их сургуулийн мал эмнэлгийн сургуулийн эмч, туслах эмч, профессорууд болон магистрын ангийн оюутнуудаас бүрдсэн сайн дурын баг энэ зорилтыг хэрэгжүүлэхэд нь хувь нэмэр оруулах чин хүсэлтэй байна” гэж тус сургуулийн захирал, доктор, профессор Юн Ионг Мин онцоллоо. Сайн дурын ажилтнуудыг баг нь энэ жилийн хувьд нийслэлийн алслагдсан дүүргийн айл өрхүүдийн бод малд анхан шатны үзлэг, оношилгоо хийж, Налайх дүүрэгт байрлах "UB shelter" амьтан асрах төвд эмнэлгийн тусламж, шаардлагатай байгаа гэрийн тэжээмэл амьтдад жижиг мэс ажилбаруудыг хийж байна.

2023.07.17-ны өдөр Нийслэлийн мал эмнэлэгт адууны өвчлөл, түүний шалтгааны талаар лекц унших юм. Тус сургуулийн сайн дурын ажилчдын баг цаашид ч жил бүр ирж, Монгол Улсад малын халдварт өвчингүй бүс үүсгэх чиглэлээр тууштай хамтран ажиллах төлөвлөгөөтэй гэнэ. “Амжилтын эцсийн хэмжүүр нь та өөрийнхөө төлөө юу хийсэнд биш, харин бусдын төлөө юу хийсэнд оршдог” гэдгийг багийн ахлагч дахин онцоллоо. Энэ жилийн сайн дурын ажлыг нь "BWB" ТББ хамтран зохион байгуулж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30