Гамшигт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн тусламж үзүүлж байна


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хоёр дахь өдрөө Баянзүрх дүүргийн үерт өртсөн 21, 27, 29 дугаар хороодод ажиллажээ. Улсын Онцгой комиссын өгсөн чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгуулж, үерт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн чиглэлээр тусламж үзүүлж байна.

Тухайлбал, тус дүүргийн 127 дугаар сургуулийн байранд гэр оронгүй болсон иргэдэд түр байрлах боломжийг бүрдүүлснээс гадна үерт өртсөн иргэдэд хүнс, тэжээлийн тусламж /өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний багц/ үзүүлэн ажиллаж байна. Мөн тусгай өрөө бэлтгэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байна.  Гамшигт өртсөн иргэд болон хүүхдүүдийн сэтгэл санааны байдал өмнөх өдрөөс харьцангуй дээрдсэн талаар түр хорогдох байранд ажиллаж буй сэтгэл зүйч танилцуулсан. Иргэдийн зүгээс дахин гамшиг болох вий гэсэн айдас түгшүүртэй байгаа тул зам, далан, гудамж талбайг засварлахад юун түрүүнд анхаарахыг хүслээ.

Мөн зарим өрх хашаа хороо, гэр орноо сэргээх, цэвэрлэх ажилд хүн хүч дутагдалтай байгаа бөгөөд эрчим хүчний хүндрэл, газар өмчлөх эрхийн асуудлаар саналаа илэрхийллээ. Сайд, яамны зүгээс холбогдох арга хэмжээг шуурхай  авч ажиллаж байгаа талаар танилцуулж, иргэдийн тавьсан санал хүсэлтийг Засгийн газар болон Улсын Онцгой комисст уламжилна гэдгээ хэллээ. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үерт өртсөн иргэдэд тусламж үзүүлэхээс гадна тэнд ажиллаж буй албан хаагчдын аюулгүй байдал эрүүл ахуйг хангахад анхаарч зориулалтын хувцас хэрэглэл, хэрэглэгдэхүүнээр ханган ажиллаж байна гэв.

Эх сурвалж: ХНХЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30