Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзлаа


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Монгол Улсын иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх замаар хууль бусаар оршин суух, хөдөлмөр эрхлэх байдлыг багасгах, Бүгд Найрамдах Солонгос Улсад гэрээгээр ажиллаж байгаа иргэд болон богино хугацаагаар ажиллах, аялах, эмчилгээнд хамрагдахаар явж буй иргэдийн нийгмийн баталгаанд анхаарах боломж болон ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний асуудлын талаар санал солилцсон.  

Ноён Элчин Сайд, "Засгийн газар хоорондын гэрээгээр хууль ёсоор ажиллах боломж байхад тэр квотыг бүрэн ашиглахгүй, богино хугацааны аяллын визээр яваад, хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэх явдал буурахгүй байна. Тиймээс хохирогчгүй, хүртээмжтэй тогтолцоог бий болгохын тулд хичээн ажиллах болно” гэлээ. 

Уулзалтад Монголын талаас ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр болон холбогдох хэлтсийн дарга нар Солонгосын талаас Элчин сайдын 2 дугаар нарийн бичгийн дарга Им Гыг Хи нар байлцлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УГСАРМАЛ ОРОН СУУЦУУДЫГ ГАЛ ДЭМЖДЭГГҮЙ МАТЕРИАЛААР ДУЛААЛЖ, МЕТАЛ ФАСА… 11 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД 14 ХОНОГ АЛХАХ, СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙ… 13 цагийн өмнө
ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 … 13 цагийн өмнө
“ЗҮРХ МАРТАХГҮЙ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДУНДГОВЬ АЙМАГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, … 13 цагийн өмнө
Ж.БАЯРМАА: 2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ИРГЭНИЙ САР БҮР ТАТВАРТ СУУТГУУЛДА… 13 цагийн өмнө
ТАЙВАНИЙН ҮНДЭСНИЙ ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРҮҮДИЙН НЭГ ЧИНГ… 14 цагийн өмнө
БУЙР НУУРТ ОЛОН УЛСЫН ЗАДГАЙ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО 14 цагийн өмнө
“ТАВАН ШАРЫН ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ НҮХЭН ГАРЦ” ТӨСЛИЙН ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ 14 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИ… 14 цагийн өмнө
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨ… Өчигдөр
ШИ ЖИНЬПИН БНАСАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА Өчигдөр
ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧИХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ ЗОРЬЖ БА… Өчигдөр
Н.УЧРАЛ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ӨГӨХ "ХУУЛЬЧ АІ" АППЛИКЕЙШНЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛ… Өчигдөр
“ОЮУТАН ЦАГДАА“ АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ГАЗРЫН МАРГААНТАЙ БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООЛОО Өчигдөр
СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 90% БАЙНА Өчигдөр
“МААМУУ НААШ ИР” ДУУГ ТӨРИЙН ШАГНАЛД ТОДОРХОЙЛЖЭЭ 2026/06/08
ФИЛИППИНД 7.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, ЦҮНАМИГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ … 2026/06/08
“ТАЛЫН ТҮНШ-2026” ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТЫН ҮЕЭР ХЯТАДЫН ТАЛ РОБОТ ОРОЛЦУУЛ… 2026/06/08