Гамшигт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ үзүүлж байна


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хоёр дахь өдрөө Баянзүрх дүүргийн үерт өртсөн 21, 27, 29 дугаар хороодод ажиллалаа.

Улсын Онцгой комиссын өгсөн чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгуулж, үерт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн чиглэлээр тусламж үзүүлж байна. Тухайлбал, тус дүүргийн 127 дугаар сургуулийн байранд гэр оронгүй болсон иргэдэд түр байрлах боломжийг бүрдүүлснээс гадна үерт өртсөн иргэдэд хүнс, тэжээлийн тусламж /өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний багц/ үзүүллээ.

Мөн тусгай өрөө бэлтгэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байна.  Гамшигт өртсөн иргэд болон хүүхдүүдийн сэтгэл санааны байдал өмнөх өдрөөс харьцангуй дээрдсэн талаар түр хорогдох байранд ажиллаж буй сэтгэл зүйч танилцууллаа.

Иргэдийн зүгээс дахин гамшиг болох вий гэсэн айдас түгшүүртэй байгаа тул зам, далан, гудамж талбайг засварлахад юун түрүүнд анхаарахыг хүслээ. Мөн зарим өрх хашаа хороо, гэр орноо сэргээх, цэвэрлэх ажилд хүн хүч дутагдалтай байгаа бөгөөд эрчим хүчний хүндрэл, газар өмчлөх эрхийн асуудлаар саналаа илэрхийллээ.

Сайд, яамны зүгээс холбогдох арга хэмжээг шуурхай  авч ажиллаж байгаа талаар танилцуулж, иргэдийн тавьсан санал хүсэлтийг Засгийн газар болон Улсын Онцгой комисст уламжилна гэдгээ хэллээ.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үерт өртсөн иргэдэд тусламж үзүүлэхээс гадна тэнд ажиллаж буй албан хаагчдын аюулгүй байдал эрүүл ахуйг хангахад анхаарч зориулалтын хувцас хэрэглэл, хэрэглэгдэхүүнээр ханган ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 13 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 14 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 14 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 14 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 14 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 14 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 14 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06