Д.Амарбаясгалан: Төр хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй

Admin
12 цагийн өмнө

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажиллалаа. Төрийн хэмнэлтийн тухай хууль энэ оны дөрөвдүгээр  сараас хэрэгжиж байна. Засгийн газрын хуралдаанаар (2022.08.31) Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгож, энэ дагуу ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хуулийн хэрэгжилтийг шалгаж эхэлж байна.  Сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин унахыг хязгаарласнаар 587 автомашиныг Засгийн газрын автобаазад хүлээлгэн өгчээ. Төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлыг бууруулж нийт 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ. 2022 онд нэмж 5.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлснээр нийт 80 орчим тэрбум төгрөг хэмнээд байгаа бол  энэ оны төгсгөлд 124.8 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ.  

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа Төрийн хэмнэлтийн тухай хуулинд тулгуурлаж байгааг онцлов. Төрийн албан хаагчид, удирдах албаны хүмүүс автомашин хэрэглэж эрх ямба эдлэх ёстой гэсэн сэтгэлгээнээс салж,  хандлагын өөрчлөлтийг бий болгох нь чухал гэлээ. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн автомашины үйлчилгээ “ЮБИКАБ” ХХК-ийн дуудлагын системд нэгдээд байна. Төрийн алба хаагчид шаардлагатай тохиолдолд дуудлагаар автомашин хэрэглэж байгаа юм. Ингэснээр шатахуун, урсгал зардал хэмнэгдэж, сул зогсолт байхгүй болж буйг  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ярив. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажилласныхаа дараа “ЮБИКАБ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид төрийн тээврийн үйлчилгээг тус компанийн системээр ажиллуулж, улам боловсронгуй болгоно. Энэчлэн төр хувийн хэвшилтэй хамтарч, хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй байх зарчмыг Засгийн газар баримталж ажиллаж байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЛОС-АНЖЕЛЕС-2028 ОЛИМПЫН ЭРХИЙН БЭЛТГЭЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТАМИРЧИН Д… 2026/09/11
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 2026/09/11
АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 2026/09/11
Н.НАРАНБААТАР: “ГЭРТ ОЙР СУРГУУЛЬ”-ИЙН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ БАТАЛ… 2026/09/11
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ Б.ХҮРЭЛЧУЛУУН ТОКИОГИЙН ДЭЛХИЙН АВАРГААС АЛТ… 2026/09/11
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖ… 2026/09/11
“МӨРДӨН ШАЛГАХ АЛБА“-НЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/11
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН… 2026/09/11
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ РОБОТ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЭВ 2026/09/11
РИО ТИНТО ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ САЙМОН ТРОТТ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ДАХ… 2026/09/11
Л.ЭНХ-АМГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ ЯМАР … 2026/09/11
БАТСҮМБЭР, ЛҮН СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦ БАРИХА… 2026/09/10
МОНГОЛ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН А… 2026/09/10
УБТЗ-ЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ТОМУУГИЙН САЙН ДУРЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА 2026/09/10
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА 2026/09/10
БНХАУ-С ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 2026/09/10
УИХ-ЫН ГИШҮҮД УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭ… 2026/09/10
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТИЙН ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАХЬ ЦАХИЛГААН … 2026/09/10
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 2026/09/10
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … 2026/09/09