КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙНА

Admin
58 минутын өмнө

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ард иргэдийнхээ чөлөөт цаг, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор амралт, зугаа цэнгэлийн салбараа эрчимтэй хөгжүүлж байна. Тус улс сүүлийн жилүүдэд кофе шоп, тансаг худалдааны төв, усан парк, амралтын газар зэрэг шинэ төрлийн үйлчилгээний газруудыг олноор байгуулж байгаа талаар Reuters мэдээлжээ. Үүнийг Ким Жон Уны дэглэм иргэдээ төрийн хяналттай орчинд мөнгө зарцуулах, улмаар улсын орлогыг нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг гэж шинжээчид үзэж байна.

Тухайлбал, тус улсын зүүн эрэгт байгуулсан Вонсан-Кальма аялал жуулчлалын бүс нь 20 мянга хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд далайн эрэг, усан парк, худалдаа үйлчилгээний байгууламжуудтай. Тус бүсийг 2025 онд нээсэн юм. Мөн Хойд Солонгос рашаан сувиллын газар, цанын бааз, амралтын цогцолборуудыг шинэчилж, дотоодын иргэдийн амралт, аяллыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Пёньян хотын өнгөрсөн онд нээгдсэн Rangnang Aeguk Kumgang Service Complex хэмээх тансаг худалдааны төвд оршин суугчид капучино ууж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл сонирхож буй нь харагджээ. Түүнчлэн Ким Жон Ун дөрөвдүгээр сард охин Ким Жү Эгийн хамт шинээр нээгдсэн тэжээвэр амьтдын дэлгүүрт зочилжээ. 

Reuters-ийн мэдээлснээр энэ өөрчлөлт нь зөвхөн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой биш. Төрийн хяналтаас гадуурх зах зээлд иргэдийн мөнгө эргэлдэхийг багасгаж, хэрэглээг төрийн хяналттай сувгаар дамжуулах, улмаар инфляц болон эдийн засгийн дарамтыг бууруулах зорилготой байна.

Гэвч шинэ зугаа цэнгэлийн газруудын хүртээмж нийт иргэдэд адилгүй хэвээр байна. Ялангуяа хөдөө орон нутагт шинээр байгуулсан усан паркуудын зарим нь бүрэн ажиллахгүй байгаа талаар судалгаанууд харуулжээ.

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 58 минутын өмнө
АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 1 цагийн өмнө
Н.НАРАНБААТАР: “ГЭРТ ОЙР СУРГУУЛЬ”-ИЙН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ БАТАЛ… 1 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ Б.ХҮРЭЛЧУЛУУН ТОКИОГИЙН ДЭЛХИЙН АВАРГААС АЛТ… 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖ… 1 цагийн өмнө
“МӨРДӨН ШАЛГАХ АЛБА“-НЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 3 цагийн өмнө
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН… 3 цагийн өмнө
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ РОБОТ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЭВ 4 цагийн өмнө
РИО ТИНТО ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ САЙМОН ТРОТТ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ДАХ… 4 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ ЯМАР … 4 цагийн өмнө
БАТСҮМБЭР, ЛҮН СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦ БАРИХА… 23 цагийн өмнө
МОНГОЛ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН А… 23 цагийн өмнө
УБТЗ-ЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ТОМУУГИЙН САЙН ДУРЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА 23 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА Өчигдөр
БНХАУ-С ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮД УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭ… Өчигдөр
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТИЙН ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАХЬ ЦАХИЛГААН … Өчигдөр
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА Өчигдөр
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … Өчигдөр
ХАРЬД ХЭЛМЭГДСЭН МОНГОЛЫН 249 ИРГЭНИЙ ДУРСГАЛЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГ… Өчигдөр